Жинхэнэ баяр хөөр

Жинхэнэ баяр хөөр

Ингэж зүдэж, зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» гэсэн үгийг санагтун гэж хэлэв. — Үйлс 20:35

Бусдад өгөх асуудлыг Бурхан ямар нухацтай авч үздэг талаар жилийн өмнө би ямар ч ойлголтгүй байв. Өмнө нь би хувиа хичээсэн «эхлээд би» гэсэн амьдралтай байсан. Аз жаргалтай байхын тулд би үргэлж шаргуу тэмцдэг байсан ч өөрийгөө ядрааж, шаналгаж, ямар ч баяр жаргалгүй болж дуусдаг байв.

Харин жинхэнэ баяр хөөрийн тухай ганц хоёр зүйлийг Бурхан надад зааж сургасан.

Аз жаргал нь хүмүүст ямар нэг сайн зүйл хийсний дайвар бүтээгдэхүүн гэдгийг ойлгосон хойноо би өдөр бүр хүмүүст туслах арга замыг эрэлхийлэх амьдралын хэв маягт суралцаж эхэлсэн.

Үйлс 20:35-д «Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “аваахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун» гэсэн.

Үнэхээр гайхамшигтай. Өгөх нь авахаасаа илүү хангалуун болгодог гэнэ үү? Өнгөц харвал утгагүй ч юм шиг. Бид зөвхөн авахын төлөө донтсон соёлтой ертөнцөд амьдарч байна. Бид маш их юмтай хүмүүсийг хараад «Тэд үнэхээр жаргалтай байгаа даа» гэж боддог.

Харин жинхэнэ баяр хөөр нь бусдад өгдөг амьдралын хэв маягаас ирдэг. Энэ нь хэдэн саяаар нь цацах ёстой гэсэн үг биш. Бурханы хүсэж байгаа зүйл нь бид зүгээр л байгаа юмаа өгөх юм.

Би «За, хангалттай хийлээ. Одоо л сэтгэл ханалаа.» гэж хэлдэг хүн болохыг хэзээ ч хүсэхгүй байна. Бодит байдал дээр энэ нь хэзээ ч сэтгэл ханамжийг авчирдаггүй. Үгүй ээ, би аль болох их хүнд тусалмаар байна.

Өнөөдөр та юм өгч болох хэн нэгнийг олоорой. Таны бэлэг хэр том эсвэл жижиг байх нь хамаагүй. Мөнгө, цаг зав, урам зориг гэх мэт зүгээр л байгаа зүйлээ өг. Өгсний хариуд ирдэг жинхэнэ аз жаргалыг амсаж үзээрэй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, жинхэнэ аз жаргал нь авахад бус, харин өгөхөд бий болдгийг би мэдэж авлаа. Хувиа хичээсэн хүслээ мартаж, эргэн тойронд байгаа хүмүүстээ туслахыг эрэлхийлснээр жинхэнэ баяр хөөртэй амьдрахыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon