Зүгээр орхиод цааш яв

Зүгээр орхиод цааш яв

Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол (орхи, явуул) уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын (өөрсдийн) алдааг уучилна. — МАРК 11:25

“Зүгээр орхиод цааш яв” гэж уучлалын талаар Библид хэлдэг. (Марк 11:25) Хурдан уучлах нь чухал юм. Хурдан уучлах тусам илүү амар байх болно. Зэрлэг өвсийг зулгааж авахад амархан гэхдээ үндэсийг нь авахад хэцүү байдаг.

Хайр уучилдаг бөгөөд уур өшөө хорсолоо бариад байдаггүй. Хайр амархан гомдоллож, өшөө хорсол санадаггүй. (1 Коринт 13:15) Үүнийг ойлгосноор бид амьдралаа хайраар дүүрэн амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Хэрэв танд хэн нэгний эсрэг зүйл байгаа бол яг одоо “Зүгээр л орхиод цааш яв” гэсэн шийдвэр гаргаарай.

Бидэнд өдөр бүр л гомдоллохоор зүйл гардаг бөгөөд бид энэ бүгдэд шийдвэр гаргах эрх байгаа. Бид өөрсдийн сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргавал үргэлж гомдоллож, сэтгэлээр унаж байна. Харин бид хайраар амьдрахыг сонгож, уучилснаар өөрийгөө хамгаалах шаардлагагүй, харин Бурхан биднийг хамгаалах болно гэдэгт итгэнэ.

Бурхан бол хайр бөгөөд Тэр уучилдаг, мартдаг Нэгэн юм “Би тэдний гэм нүглийг уучилж, дахин санахгүй” (Иерэмиа 31:34) Тэр үүнийг хийхдээ дуртай байдаг. Бид Түүнтэй ойртох тусам Түүнтэй улам л адилхан болох болно. Бурханы тусламжтайгаар бид хайр болон уучлал дүүрэн амьдарч чадна.


Бид “Зүгээр орхиод цааш нь үргэлжлүүлэн явснаар” баяр хөөр, аз жаргалтай амьдрах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon