Зүрх сэтгэлд өгөгдөх амьд үгс

Зүрх сэтгэлд өгөгдөх амьд үгс

Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. — ИОШУА 1:8

Бурханы Үг биднийг судалж тунгаан бодоосой хэмээн бичигдэж, бидэнд өгөгдсөн юм. Түүний Үг бол ямарч үед, ямар ч нөхцөл байдалд байсан Түүний хэрхэн бодож байгааг харуулдаг.

Бурхантай ойр байхын тулд та Бурханы амьд үгийг судалж, зүрх сэтгэлдээ оруулах нь чухал юм. Бурханы Үгийг тунгаан бодсоноор Түүний бодлууд нь таны бодол болдог. Тийнхүү та Христийн бодолтой болж байгаа юм. Би таныг Бурханы Үгэнд дурлаж, амьдрал тань гэрлээр удирдуулаасай гэж хүсэж байна.

Иошуа 1:8 дээр бид Бурханы үгийг толгойдоо оруулж, дараа нь бие махбодоор хэрэгжүүлбэл илүү амжилттай байх болно гэж хэлдэг. Бурханы үгийг тунгаан эргэцүүлэн бодох нь бидний амьдралын бүх хэсэгт хүч өгдөг. Сургаалт үгс 4:20-22 дээр Эзэний үгс эрүүл мэндэд тустай бөгөөд биеийг эрүүл болгодог гэж бичсэн байгаа.

Тарих болон хураах зарчимыг бид нар мэднэ. Бурханы үгэнд та бид хэдийчинээ их цаг зарцуулна, төдийчинээ зүйл бидний амьдралд орж ирэх болно.


Эзэн Бурханы үгийг идэвхтэйгээр уншиж байгаа нэгэнд Өөрийн бодлуудаа харуулдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon