Зөвт байдлын бэлэг

Зөвт байдлын бэлэг

Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд мөн итгэх (итгэх, дагаж мөрдөх, найдах) бидний (Зөв шударга байдал, Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн) төлөө билээ. — РОМ 4:24

Бурханы Үгээрээ дамжуулан хамгийн эхэнд өгсөн илчлэлт бол зөвт байдал юм. “Илчлэл” гэдэг нь та нарын нэг хэсэг болох хэрэгтэй гэсэн үг юм. Мэдлэг хүний оюун бодолд ороод зогсохгүй, зүрхэнд хүрэх ёстой. Тэгээд итгэлээр баталгааждаг.
Зөвт байдал бол Бурханаас өгсөн бэлэг юм. Энэ бол “баталгаажсан, итгэмжлэгдсэн” бөгөөд энэ нь бид Бурхан Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан огт гэм нүгэлгүй Нэгэн гэм нүгэл үүрч, тэгснээр бид зөвт болгогдсон гэдэгт итгэхийг хэлж байгаа юм. (2 Коринт 5:21)

Үүнээс гадна Муу сүнс бидний Бурхантай хамт зөвт байдалд хүрээсэй гэж хүсдэггүй. Тэр бидний аюултай, ичсэн, гэм буруутай, шийтгэлтэй гэсэн мэдрэмжтэй байж, Бурхантай ойр баяр хөөртэй байхын оронд холдоосой гэж хүсдэг.

Түүний бидний төлөө хийсэн зүйлээс болоод бид зөвтгөгдөж, Бурхантай хамт байх боломжтой болсон гэдгээ мэдээсэй гэж Есүс хүсдэг. Тэр биднийг Түүнтэй харилцаатай байж, Түүнтэй хамт баяр хөөртэй амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Бурханы уучлал, нигүүсэл болон зөвт байдлыг та өнөөдөр хүлээж аваарай, тэгээд эрх чөлөөтэй болж, баяр хөөрөөр дүүрэн амьдралаар амьдраарай.


Та Бурханы Үгийг тунгаан бодож, Есүсийн хэлсэн үгэнд итгэснээр зөвт байдлыг бэлэг болгон авч болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon