Итгэ

Итгэ

Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон (дөхөж) буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх (шаардлагатай) ёстой. — ЕВРЕЙ 11:6

Эерэг, итгэлтэй зүрх сэтгэлтэй байна гэдэг бол Бурхантай харилцаатай хүний зүрх сэтгэлийн хандлагад чухал юм. Энэ инээдтэй сонсогдож болох ч бид бол итгэгчид. Бүх итгэгчид гэхдээ “үл итгэдэг итгэгчид” гэж бас байгааг би олж харсан. Би бас өөрөө урьд нь иймэрхүү итгэгч байсан.

Матай 8:13 дээр Есүс таны итгэсний дагуу өгөгдөх болно гэж хэлдэг. Үнэхээр гайхалтай үг биш гэж үү? Бид Түүнд зүгээр л итгэснээр Бурхан ямар зүйлүүдийг хийх нь гайхалтай биш гэж үү… Тэр үнэхээр гайхалтай зүйл хийх болно. Итгэнэ гэдэг нь бидний сонголт бөгөөд бид итгэлээ алдсанаар амар тайван болон баяр хөөрөө бас алдана. Тиймээс бид өдөр болгон дахин, дахин “Би итгэж байна, би итгэж байна, би итгэж байна. Бурханы тусламжтайгаар Түүний надаар хийлгэх бүх зүйлийг би хийж чадна” гэж хэлж байгаарай.

Та эргэлзээд эхэлбэл өөрийгөө итгэгч гэдгээ өөртөө сануулж бай, яагаад гэвэл итгэгч бол итгэх ёстой! Бурханы таалалд итгэж, Түүний амлалтуудыг амьдралдаа авчир.


Та өөрийн баяр хөөр болон амар тайвнаа алдаж байгаа бол итгэл тань ямар байна шалгаарай!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon