Мэргэн ухаан чимээгүй хүлээх

Мэргэн ухаан чимээгүй хүлээх

Харин энэ үгийг Мариа зүрхэндээ (үгсээ) тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. — ЛУК 2:19

Үнэхээр гайхалтай мэргэн ухаан бол яаж хийхээ мэдэхгүй байгаа үедээ Эзэн үгээ хэлэхийг чимээгүйгээр хүлээж сурахад байгаа юм.

Та магадгүй Бурхан таны хүүхдүүдэд ямар нэг зүйл амласан гэдгийг мэдэрч байж, таны ажлын шинэ алхамыг хэлж байж, зан чанараа өөрчлөх хэрэгтэйг сануулж болно. Ер нь юу ч байсан та Бурханд итгээд тэвчээртэйгээр хүлээ, Бурхан юу гэж хэлэхийг хүлээ, Тэр танд Түүний төлөвлөгөөний дагуу юу хийх хэрэгтэйг тодорхой харуулж өгөх болно.

Марийн амьдралд маш гайхалтай зүйл тохиолдсон. Тэр өсвөр насны хүүхэд боловч Бурханд хайрлагдаж, Эзэний тэнгэр элч үзэгдэн, түүнийг Бурханы хүүгийн ээж нь болно гэдгийг хэлсэн. Марь бодож үзсэн эсвэл мэдэрсэн ч байж болно, тэр итгэлтэйгээр Бурханд хандан “Таны үгийн дагуу биелэх болтугай” гэж хэлсэн. (Лук 1:38)

Бурхан бидэнд ямар нэг зүйл хэлэхэд бид эхлээд өөртөө хадгалж үлдээх хэрэгтэй. Тэр бидний ойлгохооргүй зүйлийг хэлэх юм бол, ямар ч утгагүй санагдвал бид Марийн жишээг дагаж болох юм. Бид бусдаас тусламж авах гэж гүйхийн оронд бага зэрэг хүлээхэд болно. Эргэлзээ таны итгэлийг үгүй хийнэ. Заримдаа бид Бурханы амлалтанд итгэн чимээгүй хүлээж, Түүнээс төгс цаг нь хэзээ болохыг асууж болох юм.


Бурхан таныг ямар нэг зүйл хийгээрэй гэж дуудсан бол танд бас хийх итгэлийг өгөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon