Нарийн зам

Нарийн зам

Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг (шахалтан дор нарийссан), зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог. — Матай 7:14

Бурханыг дагана гэдэг нь «нарийн замаар» явахыг хэлнэ. Энэ нь саад тотгортой нүүрлэнэ гэсэн үг. Намайг үргэлжлүүлэн явсаар байхад минь тус болдог хэдэн зүйлийг олж сурснаа энд дурдъя.

  1. Бурханы Үг бол миний амьдрал дахь хил зааг. Библийн зааж өгсөн хилийн зураасан дотор байх тусам Христ дотор би юу хийх хэрэгтэй, мөн үүнийг хийхийн тулд надад юу хэрэгтэйг мэдэх мэргэн ухаан ба ойлголттой болдог. Бурхан Өөрийнхөө үгэнд үнэнч хийгээд итгэмжит билээ.
  2. Бид эхэлснээ дуусгах хүсэлтэй байх хэрэгтэй. Бурхан сэтгэл хөдлөлөөр удирдуулдаггүй, сэтгэлээ зориулдаг хүмүүсийг ашигладаг. Аливаа зүйл эхэндээ, шинэ дээрээ хөөрөн баярлахад амархан байдаг. Харин барианы шугамыг давж гарсан хүмүүс хэн ч баярлахаа больсон тэр үед эцсээ хүртэл тэсэж үлдсэн хүмүүс байдаг.
  3. Надад туслах хэн ч байхгүй үед би Есүсийг үнэхээр сайн мэдэж авсан. Бурханы төлөө амьдрах, ертөнцийн замтай зохицохгүй нарийн зам нь ихэвчлэн ганцаардмал байдаг. Гэсэн ч оронд нь Христтэй бодитоор ойр дотно болох ашигтай солилцоо нь энэ ертөнцөөс олж болох ямар ч зүйлээс илүү үнэ цэнэтэй билээ.

Эдгээр үнэн надад тусалсан шиг, танд бас тус болж чадна гэдэгт би итгэж байна. Бид замдаа зөндөө эсэргүүцэлтэй тулгарах хэдий ч нарийн замаар алхсаны шагнал нь туйлын үнэ цэнэтэй гэдгийг ямагт санаж яв.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, би нарийн зам буюу Христ доторх амийн замаар алхахыг хүсэн тэмүүлж байна. Өөрийнхөө хил хязгаар дотор намайг байлгаж, эцсээ хүртэл цөхрөлтгүй явж чадахын тулд хэрхэн амьдрахыг надад зааж өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon