Нийгмийн шударга байдал

Нийгмийн шударга байдал

Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг. — Дэд хууль 10:18

Гачигдаж дутагдсан хэн нэгний тухай сонсож, харсан мөртлөө юу ч хийхгүй байх нь буруу юм. Үүнийг тайлбарлая.

Эзэн надад дарлагдсан хүмүүсийн төлөө шударга зүйл үйлдэхийг ямар их хүсэж байгаагаа мэдүүлээд удаагүй байна. Энэ бол Христийн биеийг бүрдүүлж буй хүн бүрийн дуудлагын салшгүй хэсэг хэсэг юм.

Тэрээр Хуучин гэрээний үед Хуулийг өгсөн цагаас хойш эцэггүй өнчин хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүд, ядуу дорой, дарамтлагдсан, ганцаардсан болон орхигдсон хүмүүст туслах хүмүүсийг одоо хүртэл хайсаар байна.

Тэр Мосегоор дамжуулан «Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо» гэж хэлсэн (Гэтлэл 22:22). Бурхан хүнийг алагчилдаггүй. Тэр өнчин хүүхэд ба бэлэвсэн эмэгтэйчүүдэд шударга байдлыг хэрэгжүүлж, харь хүмүүс эсвэл түр оршин суугчдыг хайрлаж тэдэнд өмсөх хувцас, идэх хоолыг нь өгдөг (Дэд хууль 10:18). Хэрэв хүмүүс бэлэвсэн эмэгтэйчүүд ба өнчин хүүхдүүдэд хоол, хувцас өгвөл Тэрээр тэдний гарынх нь үйлсийг ерөөнө гэсэн (Дэд хууль 14:29).

Өнөөдөр энэ хорвоод хамгийн ихээр орхигдож, ганцаардсан хүмүүс буюу амь зуухын тулд биеэ үнэлдэг охид, аав ээж нь ДОХ-оор нас барсан өнчин хүү, өдрөөс өдөрт шоронгийн өрөөнд ганцаараа хоригдож буй нэгэн, гудамжинд амьдардаг орон гэргүйчүүд зэрэг гачигдалд орсон хүмүүс хаа сайгүй байна.

Энэ бүхэн танд хэцүү санагдаж, үүний төлөө би юу хийж чадах юм бэ гэж бодож байж магадгүй. Би бүгдийг нь шийдэж чадахгүй ч ганцхан л хүний зовлонг нимгэлж чадвал өөрчлөлтийг авчирч байгаа хэрэг гэдгийг Бурхан надад зааж өгсөн.

Таны өгөх ёстой зүйл хангалтгүй байна гэж битгий бодоорой. Зовж шаналсан, үгүйрч хоосорсон, өлсөж цангасан, гэр оронгүй хүмүүс газар сайгүй байгаа. Та өнөөдөр тэдэнд туслах уу?


Залбирлын эхлэл

Эзэн, та ядуу, ганцаардсан хүмүүсийг илэрхий халамжилдаг. Шударга зөвийн төлөө цохилдог зүрхээ надад өгч, туслуулахыг хүсэж байгаа, зовж шаналсан хүмүүсийг надад харуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon