Одоогоороо амьдарснаар Бурханы амар тайвныг мэдрэх нь

Одоогоороо амьдарснаар Бурханы амар тайвныг мэдрэх нь

«Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» гэж айлдлаа. — Иохан 16:33

Юм бүхэнд тайван дөлгөөн хандах нь үнэлж баршгүй давуу тал. Энэ бол «Би Эзэнд итгэж найддаг» гэсэн хандлага бөгөөд хүмүүст хүчтэй нөлөөлдөг. Харин ямагт амар тайван байхын тулд цаг хугацаа, анхаарал болон Бурханы нигүүлсэл шаардлагатай.

Бидний сэтгэлийн дарамт нөхцөл байдлаас хамаарах нь олонтаа. Та ажилдаа дарагдан үргэлж завгүй байх, санхүүгийн бэрхшээлд орох аль эсвэл хайртай нэгэнтэйгээ ойлголцохгүй болсноос дарамт шахалтанд орж болох юм.

Энэ дарамтыг амьдралдаа буулган авч, ялахын тулд Есүсийн давуулан дийлдэг хүч чадлаар дамжуулан бидэнд өгсөн амар тайвныг хэрэгжүүлж сурах хэрэгтэй.

Үргэлж амар тайван байх аргуудын нэг нь «одоо цагаар» амьдарч сурах юм. Бид өнгөрсөн амьдралынхаа талаар бодох юмуу эсвэл ирээдүйн талаар санаа зовсоор маш их цагийг зарцуулж орхидог. Гэвч бидний ухаан санаа өнөөдөрт төвлөрөхөөс нааш бид юуг ч гүйцэлдүүлж чадахгүй.

Бидний амьд байх өдөр тус бүрт Бурхан нигүүлслээ өгдөг гэж Библи өгүүлдэг. Бурханы нигүүлсэл биднийг хийх ёстой бүхнийг гүйцээхэд хэрэгтэй чадварыг бидэнд өгдөг хүч гэдэгт би итгэдэг. Тэгээд Тэр үүнийгээ бидний хэрэгцээний дагуу өгөөмрөөр өгдөг. Бид өдөр бүр өөртөө «Бурхан надад өнөөдрийг өгсөн. Би энэ өдөр баяр хөөртэй, сэтгэл хангалуун явна» гэж хэлэх хэрэгтэй.

Хэрэв та хэрэгцээнийхээ дагуу Түүний нигүүлслийг авч, Бурханд «яг одоо» бүх итгэл найдвараа тавьж сурвал та үнэхээрийн амар тайван хүн болж чадах бөгөөд энэ нь хүч чадлыг дагуулна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таныг саад бэрхшээл бүрийг давуулан дийлдэг гэдгийг би мэдэх учраас надад өгсөн Таны амар тайван дотор амьдрахад минь туслахыг Танаас гуйж байна. Би «одоо цагаараа» амьдрахдаа Танд хэрхэн итгэж найдахыг надад мэдүүлээч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon