Санаа зоволтоос ангижрах

Санаа зоволтоос ангижрах

Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. … Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. — МАТАЙ 6:31-32

Санаа зоволт, айдас болон сэтгэл санааны зовнил өгдөг учраас “Хангалттай байхгүй бол яах вэ? Өөр ажил олдохгүй бол яах вэ? Энэ бүтэхгүй бол яах вэ?” гэдэг ч юм уу эсвэл ”Бурхан хэрвээ туслахгүй бол би юу хийх болж байна вэ?” гэх мэт зүйлсийг боддог.

Бид иймэрхүү ямар ч найдлагагүй болсон үедээ санаа зоволт, гутарч байгаа зүйлсээ ярих тусам байдал улам л хүнд болж байгаа мэт санагддаг, тиймээс Бурханы амлалтыг тунхаглах хэрэгтэй.

Санаа зоволт, зовнилтой байгаа хүмүүс тэнгэрлэг Эцэгийг тэдэнд ямар ч нөхцөл болзолгүйгээр хайртай гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүс юм. Бидний тэнгэрлэг Эцэг бол бидэнд бүх зүйлийг хангаж өгөх болно гэж амласан, бидэнтэй ойр байдаг гэдгийг нь та мэднэ. Бид Бурханд итгэж, бүх зүйлдээ өдөр бүр Түүнд найддаг байх нь чухал юм. Бид санаа зовох зүйлүүд гарлаа гээд санаа зовоод бай гэсэн үг биш юм!

Есүс тэнгэрлэг Эцэг таны хэрэгцээтэй зүйлийг гуйхаас тань өмнө мэддэг гэж хэлсэн. Тийм байхад бид юунд санаа зовох вэ? Харин бид оронд нь Бурханд хэрэгцээтэй бүгдийг хангаж өгч байгаад нь талархах хэрэгтэй.


Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. (Матай 6:33)

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon