Сатаарлыг хойш тавь

Сатаарлыг хойш тавь

Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ… — Исаиа 26:9

Бурханы дуу хоолойноос холдуулж, Түүнийг амьдралын маань арын хэсэгт орхих олон зүйл ертөнцөд бий. Анхаарал сарниулах эдгээр зүйл зурагт, радио, хоол хүнс, сонирхолтой ажил зэрэг янз бүрийн хэлбэрээр орж ирнэ. Заримдаа бүр сүм чуулганы олон үйл ажиллагаа биднийг сатааруулж, Эзэнээс холдуулдаг.

Харин зөвхөн Бурхан л үлдэх тийм өдөр хүн бүрт ирдэг. Эцэстээ амьдралын хамаг зүйлс өнгөрөн одох тэр үед Бурхан байх газартаа байж л байдаг.

Бурханы тухай мэдэж болох зүйл илэрхий харагддаг учраас Тэр Өөрийгөө хүн төрөлхтний дотоод мөс чанарт мэдүүлсэн гэж Библи хэлдэг (Ром 1:19–21). Нэг өдөр хүмүүс нэг бүрчлэн Түүний өмнө зогсож, өөрийнхөө амьдралыг тайлагнах болно (Ром 14:12).

Хүмүүс амьдралаараа Бурханд үйлчлэхийг хүсэхгүй, өөрсдийнхөөрөө амьдрахыг хүссэнээрээ нуугдах аргаа хайж, өөрсөдтэй нь ярилцаж, явах ёстой замаар нь удирдан чиглүүлэхийг хүсэж буй Бүтээгчийнхээ талаарх төрөлх дотоод ухамсраа үл ойшоодог.

Гэсэн ч Бурханыг гэсэн бидний дотоод хүсэл тэмүүллийг Түүнтэй нөхөрлөх амьд харилцаанаас өөр юу ч орлож чадахгүй. «Шөнөөр миний сэтгэл таныг хүсэмжилж үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ» гэж бичихдээ Исаиа Бурханыг эрэлхийлсэн цангаагаа маш сайн илэрхийлсэн (Исаиа 26:9).

Бидний амьдралд зориулсан Түүний мөнхийн төлөвлөгөөнд баярлаж, үүнд дуртай байхын тулд Бурханы дуу хоолойг сонсох нь маш чухал. Түүний хүслийг дагахад Бурхан биднийг албадахгүй ч Түүний арга замуудад «За» гэж хэлүүлэхийн тулд Тэр бидэнд урам зориг өгч, боломжтой бүхнийг хийнэ.

Тэгвэл Түүний дуу хоолойг сонсоход танд юу саад болж байна вэ? Бусадтай тогтоосон эрүүл бус харилцаа юу? ажил уу? муу зуршил уу. Бурхан ярьсаар байна, тантай харилцан нөхөрлөхийг хүсэж байна. Танд саад болж буй зүйлсээ хойш нь тавьж, Түүнтэй нэгд.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Исаиатай адил миний сүнс Таныг хүсэмжилдэг. Таны дуу хоолойг юунаас ч илүүтэй сонсох хэрэгтэйг би мэднэ. Танаас холдуулдаг аливаа саад тотгорыг зайлуулах үед Та намайг итгэмжтэйгээр хүлээж авахыг би мэдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon