Өөрийгөө сахилгажуулахын үнэ цэнийг мэдэх нь

Өөрийгөө сахилгажуулахын үнэ цэнийг мэдэх нь

Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул. — Ром 12:12

Бид христэд итгэгч учраас бидний амьдралд юм бүхэн төгс байх учиртай гэсэн үзэлтэй хүмүүс бидний дунд их байдаг. Гэвч Есүс бидэнд маш тодорхой анхааруулсан. …Ертөнцөд байхдаа бид зовж шаналж, хоосорч, бүтэлгүйтэж, соригдох болно гэсэн… (Иохан 16:33).

Бид ертөнцийн хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх хэрэгтэй болно гэж Есүс хэлсэн. Бид Түүнийг дагахын тулд хувиа хичээсэн хүслүүдээ орхиход эдгээр бүх зүйл бидний зайлшгүй учрах ёстой амьдралын нэг хэсэг болдог.

Элч Паул «би [боксчин шиг] биеэ залхааж [хатуу хяналтан дор байлгаж, бэрхшээлээр сахилгажуулдаг] өөрийгөө боолчилдог…» гэж бичсэн (1 Коринт 9:27).

Энд Паул өөрийгөө сахилгажуулах тухай ярьж байна. Өөрийгөө сахилга батад сургах гэдэг нь гэмт хүслээ орхиж, Бурханы нигүүлслээр зөв зүйлийг үйлдэхийн тулд ямар ч үнэ төлөөсийг төлөхөд бэлэн байхыг хэлнэ.

Энэ мэдээж амархан байхгүй. Өөрийгөө үхүүлэх нь гарцаагүй зовлон авчирна. Гэсэн ч Есүс ертөнцийг дийлсэн учраас бүр зовлон зүдгүүрийн дунд бидэнд бас дийлж гарах найдвар байгааг бүү март! Тэгээд Паулын хэлсэнчлэн, бид найдвар дор баярлаж, зовлон дор тэвчээртэй байж, залбиралд өөрсдийгөө зориулж чадна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, миний махан бие үүнийг хүсэж байгаа эсэхийг үл харгалзан би Танаас урьдчилан гуйхыг хүсэж байна. Таны хүслийг биелүүлэхийн тулд би зовсон ч надад найдвар бий гэдгийг би мэдлээ. Учир нь Таны Сүнс миний дотор байдаг бөгөөд Та энэ ертөнцийг ялсан билээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon