Сэтгэлээр унасан үедээ

Сэтгэлээр унасан үедээ

… та нар Эзэн дотор баярлан баясагтун, Зүрхээрээ чигч (буултгүй) шударга бүгд ээ, Та нар баярлан хашхирагтун! — ДУУЛАЛ 32:11

Хүн болгонд л амьдралд нь сэтгэлээр унах, хэцүү үе тулгардаг. Олон зүйлээс болж сэтгэлээр унадаг ч бид энэ байдлаасаа гарч эмчлэх арга бидэнд байгаа. Заримдаа хэтэрхий их сэтгэлээр унадаг ч, заримдаа бол түр зуурынх байдаг. Сайн мэдээ гэвэл Есүс биднийг сэтгэл гутралаас ангижруулж, эмчилж чадна. Тэр биднийг дахин шинэчилж, амар тайван болон баяр хөөрийг өгдөг.

Та Есүс Христэд итгэгч бол Эзэний баяр хөөр угаасаа таны дотор байгаа. Та баяр хөөртэй байгаа мэт санагдахгүй байсан ч итгэлээр дамжуулан баяр хөөрөө ил гарга. Та Есүс Христэд итгэх итгэлээр авсан зүйлээ үр дүнг нь амсаж үзэх хэрэгтэй. Бурхан таныг баяр хөөр мэдэрч амьдраасай гэж хүсдэг.

Би сэтгэлээр их унадаг өөрийгөө удаан хугацаанд сэтгэл гутралд байлгадаг байсан. Би энэ сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг болсондоо Бурханд талархаж байна. Би Эзэний баяр хөөрийг амьдралдаа хэрхэн амсахад суралцсан! Сэтгэл гутралтай болсон үедээ гутралыг хүлээн зөвшөөрөөд хүлээн авах хэрэггүй, харин оронд нь Бурханы амлалтуудыг санаж, итгэл найдвараар дүүрэн бай. Таны амьдралд юу ч тохиолдож, ямар зүйл туулж байсан сэтгэлээр унаснаар өөрчлөгдөхгүй. Та юу ч алдсан бай, танд үлдсэн зүйл байж л байгаа. Өнгөрсөндөө амьдрахаа боль, Бурханаас таны төлөө ирээдүйд юу бэлдсэн байгааг харуулаач гэж гуй.


Та сэтгэлээр гутарсан үедээ уруу татлагад “үгүй” гэж хэлж бай тэгээд эерэг байж сайн зүйл болох болно гэсэн итгэл найдвартай бай!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon