Сэтгэл гутралаа ялах түлхүүр

Сэтгэл гутралаа ялах түлхүүр

Би Бурханы (хязгааргүй ивээл) нигүүсэлийг (зорилгоосоо буцан Бурханы ивээлийн бэлгийг чухал бусад бодож хандахгүй) хөнгөн үзэхгүй. — ГАЛАТ 2:21

Би сэтгэл гутралын талаар мэднэ, яагаад гэвэл би олон жил сэтгэл гутралтай явсан. Би Бурхан гэж байгаа гэж мэдэж байсан гэхдээ Түүний нигүүслийн талаар болон Түүнтэй дотно харилцаатай байх талаар маш бага мэдлэгтэй байсан. Би сэтгэлээр унахаараа өөрийнхөө хүчээр давах гэдэг болохоос Эзэний хүчийг хүлээдэггүй байсан. Би сэтгэлээр унасан бол Бурханы нигүүслийг авч, Түүнтэй ойр байхын оронд өөртөө найдан илүү биеэ даасан болж эхэлдэг байсан.

Та сэтгэлээр унаж байна уу? Харилцаандаа сэтгэлээр унаж байна уу? Ажилдаа сэтгэлээр унаж байна уу? Эзэнтэй алхаж байгаа амьдралдаа сэтгэл гутралтай байна уу? Та асуудлаа арилгахаар өөрөө өөртэйгөө барилдаж байна уу? Та өөрөө засаж чадахгүй ямар нэгэн зуршил танд байна уу?

Сэтгэл гутрал, өөрөө хийж чадахгүй зүйлээ хийх гэж оролдсоноос болоод үүсдэг. Бурхан Цорын Ганц таны амьдралд тохиолдох зүйлсийг бүгдийг хийж чадна. Түүнгүйгээр хийх гэж оролдох үедээ та сэтгэлээр унах болно. Тиймээс та үүнийг хэлээрэй “Эзэн минь, би үүнийг хийж чадахгүй байгаа учраас Танд өгч байна. Би таны хэлсэн бүгдийг хийх болно. Гэхдээ үүнийг хийхэд таны нигүүслийн хүч хэрэгтэй байна”.

Та ийнхүү залбирснаар Бурханы амар тайванд баяр жаргалтайгаар амьдрах болно.


Та Бурханд итгэж, бүх зүйлээ Түүгээр хийлгэ. Бурхан таны амьдралын Бурхан байг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon