Сүнсээр удирдуул

Сүнсээр удирдуул

Харин (Ариун) Сүнсээр (амьдран) (удирдан чиглүүлдэг Сүнсэнд хариу үйлдэж) яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ (Бурхангүй хүний хүсэл) гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. — ГАЛАТ 5:16

Галат 5:16 дээр Паул Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэж хэлсэн нь махан биеийн хүслээр явбал Бурханы хүүхэд байхаа болино. Харин Ариун сүнсээр удирдуулснаар Бурханаас салгах гэсэн уруу татлагуудад бууж өгөхгүй гэсэн үг юм.

Биднийг зарим хүмүүс, Муу нэгэн, махан биений (бие, оюун бодол, хүсэл, сэтгэл хөдлөл) хүслүүд уруу татаж удирдах гэдэг. Энэ дэлхийн олон дуу хоолой бидэнд дахин, дахин янз бүрийн үгс хэлдэг.

Бид Бурхантай ойр дотно харилцаатай байж, энэ өөр дуу хоолойнуудыг сонсохынхоо оронд Ариун сүнсний дуу хоолойг сонсож, Түүгээр удирдуулах хэрэгтэй. Тэр ганцхан Бурханы хүслийг мэддэг бөгөөд хүн бүрийн дотор байж, Бурхан хүссэнээр, Түүний бүтээсэн шиг амьдрахад тусалдаг.

Ариун сүнсээр удирдуулна гэдэг нь Тэр биднийг Бурханы үгээр, амар тайвнаар, мэргэн ухаанаар удирдахыг хэлж байгаа юм. Биднийг Бурханы төлөө амьдрахаар хичээж байхад Тэр үгээ бидний зүрх сэтгэлд намуухнаар хэлдэг. Бид Түүний удирдамжийг дагах тусам илүү ялалт дүүрэн амьдралаар амьдрах болно.


Өдөр бүр “Ариун сүнс минь, би Таны удирдамжийг дагамаар байна, Та өөрийн мэргэн ухааныг болон амар тайвныг өгөөч, би Таны удирдсанаар урагшлах алхамаа хиймээр байна” гэж хэлж байгаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon