Таныг хаана ч явсан…Тэр тэнд байгаа

Таныг хаана ч явсан...Тэр тэнд байгаа

… Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. — МАТАЙ 19:19

Хүмүүс өөрсдийгөө хэрхэн харж байгаа нь өнөөгийн хүмүүсийн асуудал гэж би хардаг. Олон хүмүүс өөрийгөө доогуур, дутуу үнэлж амьдардаг. Хүмүүс иймэрхүү сөрөг бодолтой байснаар өөрсдөдөө байгаа зүйлээ ч олж харахаа больдог.

Та өөрийгөө юу гэж бодож байна вэ? Та өөрийг ямархуу байдлаар харж байна вэ? Би үүнийг асууж байгаа нь та амьдралдаа юу ч хийж, хаашаа ч явж байсан өөрөө өөртэйгөө л хамт байна. Та өөрөөсөө зугтааж чадахгүй.

Эзэн биднийг хөршөө өөрийн адил хайрла гэсэн, гэтэл бид өөрсдийгөө хайрлахгүй бол яах болж байна вэ? Бид өөрсдөдөө байхгүй зүйлээ хүнд өгч чадахгүй. Бурхан биднийг хайрладаг бөгөөд Тэр хайраа авах боломжийг, бас өөрийгөө хайрлах боломжийг бидэнд өгсөн. Бид өөрсдийн гэм нүглээсээ болоод уналтанд орсон, тийм болохоор бид ийм байж чадахгүй гэж боддог. Гэтэл Бурхан биднээс хэзээ ч холддоггүй! Бид өдөр тутмын амьдралдаа Бурхан руу ойртох тусам бид хайрлагдсан гэдгээ мэдэж, бусад хүмүүсийг ч гэсэн хайрлаж эхлэхэд амархан болдог.


Бурханы хайрыг хүлээж ав. Сайн тунгаан бод. Таныг өөрчилж хүч өгөх болно. Тэгээд дараа нь хайраа бусдад түгээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon