Таныг хүчирхэгжүүлэгч Христээр

Таныг хүчирхэгжүүлэгч Христээр

Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. — Филипой 4:13

Филиппой 4:13-ыг маш олон хүн мэддэг ч хам сэдвээс нь салгаж хэрэглэх нь олон. «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэдэг нь та хүссэн учраас шийдээд дуртай юмаа хийж болно гэсэн үг биш. Паул нөхцөл байдал нь ямар байхаас үл шалтгаалан Христийн хүч чадлаар дамжуулан сэтгэл хангалуун байж чадсан тухайгаа энд онцолсон.

Бурханы нигүүлслээр бид амьдралдаа хийх хэрэгтэй бүхнээ хийж чадна гэдэгт би итгэдэг. Та Бурханд итгэж найддаг бол танд хэцүү зүйл гэж үгүй. Энэ бол бидэнд байх шаардлагатай сэтгэлгээ гэж боддог. Бидний хүчээс давсан юуг ч бидэнд оноохгүй гэж Бурхан амласан учраас таны замд ямар ч саад бэрхшээл таарсан та давж гарч чадна.

Тиймээс яг одоо ямар нөхцөл байдалд байгаа болон таны амьдралд юу ч болж байсан хамаагүй эерэг хандлагаа хадгалсаар байгаарай. Бүү гутар – Бурхан таны талд байгаа шүү. Та яаж ч чадахгүй байдлаас болж сэтгээлээр унахаа боль.

Таны амьдралд зориулсан тусгай төлөвлөгөө Бурханд байгааг мэдээсэй гэж Тэр хүсдэг. Зөвхөн танд зориулсан Түүний ер бусын төлөвлөгөөг хүлээн авч, бусадтай харьцуулахгүй байхыг хүсдэг. Танд юу хэрэгтэйг, таны юуг давж туулах чадвартайг Бурхан танаас илүү сайн мэднэ. Та Бурханд бүх итгэл найдвараа тавих хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, та өөрийгөө мэддэгээс ч илүүтэйгээр Тэр таныг мэддэг шүү!


Залбирлын эхлэл

Эзэн, Паултай адил миний сэтгэл хангалуун байдлаа нөхцөл байдлаас бус, харин Танаас авч байрхыг би хүсэж байна. Надад санаа зовох юм байхгүй, учир нь надад зориулсан Таны төлөвлөгөө төгс сайн гэдгийг өдөр бүр надад мэдүүлж байгаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon