Та бэлтгэгдмээр байна уу?

Та бэлтгэгдмээр байна уу?

Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. — 1 КОРИНТ 1:26-27

Есүс дагалдагч нараа сонгож байсан арга барилаас харах юм бол Бурхан бүх талаар бэлтгэгдсэн хүмүүсийг дандаа сонгодоггүй гэдгийг харж болно. Ямар бэлэг авьяас, чадвар, туршлагатай байх нь хамаагүй Бурхан өөрөө бэлтгэж, бүгдийг хангаж өгөх учраас бид Түүний хий гэсэн зүйлийг хийхэд л болох нь байна.

Тэр таныг сонгосон бол ямар нэг байдлаар таныг бэлддэг. Заримдаа албан ёсны сургалт ч байж магадгүй, гэхдээ ихэвчлэн тийм байдаггүй. Бурхан таны амьдралаар тань дамжуулан сургадаг учраас та амьдралаараа сургагдахад бэлэн байх хэрэгтэй. Олон хүн гайхалтай дуудлагууд авдаг боловч тэднийг бэлдэж байгаа ажилд нь тэднийг бэлтгэх бэлтгэлийн явцад тэвчээргүй байдаг нь харамсалтай.

Хаан дээр очих хүртэл Естер бүтэн жил бэлтгэгдсэн. Арван хоёр сар ариусгагдах үйл явцад бэлтгэгдсэн бөгөөд Бурхан түүнийг Хаманы хорон санаанаас хүмүүсээ аврахад хэрэглэсэн.

Та өөрийгөө Бурханы дуудсан дуудлагад сайн бэлтгэгдээгүй гэж бодож байгаа бол бүү зогс. Тэр таныг бэлтгэх болно. Тэр ямар ч үед заах учраас суралц, тэгээд боломж гармагц алхам хийхэд бэлэн бай.


Бурхан Өөрийн өгсөн алсын хараандаа таныг Өөрөө бэлдэх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon