Та ганцаараа биш

Та ганцаараа биш

… Харагтун, үеийн төгсгөл хүртэл (үргэлж, байнга, бүхий л үед) Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Амээн — МАТАЙ 28:20

Бурхан таныг ганцаараа биш гэдгээ мэдээсэй гэж хүсдэг. Сатан таныг ганцаараа гэж итгүүлэхийг хүсдэг гэхдээ энэ нь худлаа. Тэр таныг хуурч хэн ч таны сэтгэлийг ойлгохгүй гэж хэлдэг, гэхдээ энэ худлаа үг юм. Бурхан тантай хамт байгаа, олон итгэгчид таныг юу туулж байгааг, сэтгэл санаа ямар байгааг ойлгож байгаа, учир нь өөрсдөө ч туулж байж болох юм.

Та Бурханыг дагаснаар сүнсээр өөрчлөгддөг харин Сатан таны урамыг хугалж ганцаараа гэсэн сэтгэлтэй байлгахыг хүсдэг. Нэлээд хэдэн жилийн өмнө Бурхан намайг шинэ зүйлд дуудсан, тэгээд би өөрийгөө олон хүмүүсээс тусгаарлаж, үнэтэй зүйлүүдээ ч орхих хэрэгтэй болсон. Бид хуучин зүйлсээ орхиж, Бурханы өгч байгаа шинэ зүйлсээс барьж авах хэрэгтэй. Би шинэ зүйл эхлүүлж байхад үргэлж ганцаардаж байсан, гэхдээ Бурхан надтай алхам тутам хамт байсан.

Та ганцаардаж, шархалсан байгаа бол Бурханаас хүч ирэх болно. Тэр тантай хамт байгаа, таны өмнө явж байгаа. Тэр таны уй гашууг Өөрийн хүчээр баяр хөөр болгож, таныг зовлонтой үед тайвшруулах болно. Бурханд бүх зүрх сэтгэлээрээ итгэ, харин Сатан таны ирээдүйг булаахыг бүү зөвшөөр.


Бурханы хайранд найд, Тэр үргэлж тантай хамт байгаа гэдгийг мэд.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon