Тунхаглалын хүч

Тунхаглалын хүч

Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй. Хэн үүнд дурлана (амьдрал эсвэл үхэл) үр жимсийг нь хүртэнэ. — СУРГААЛТ ҮГС 18:21

Бид залбирлын хариултаа авмаар байгаа бол эхлээд залбирч сурах хэрэгтэй бөгөөд эерэг байж, итгэл дүүрэн, өөрийн нөхцөл байдлаа тунхаглан хэлдэг байх хэрэгтэй. Итгэл бол сөрөг гэмшилээ хольж хутгаж болохгүй.

Ээж нь сургууль дээрээ асуудалтай байгаа хүүгийнхээ төлөө залбирч байна. Тэрээр энэ бүгдийг даван туулахад Бурхан туслаач гэж итгэлтэйгээр залбирна. Тэгээд дараа нь хоёр найзтайгаа гарч, өдрийн хоол идэхээр хэдэн цаг сууж байхдаа “Би хүүгийнхээ энэ бүх асуудлуудаас залхаж байна. Байдал ерөөсөө сайжрахгүй байна. Яагаад би гэж?” гээд л ярьж болох юм. Гэтэл иймэрхүү сөрөг үгс таны итгэлийн эсрэг байдаг.

Та залбирсныхаа дараа залбирсан зүйлдээ бат итгэлтэй байх болно гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Бурханы Үгийг тунхагла! Итгэлээ тунхагла! Хөршүүд чинь, хүү чинь яаж байна вэ? гэж асуувал “Ямартай ч төрөлхийн зан тийм хурдан өөрчлөгдөхгүй болохоор би залбирсаар л байгаа, Бурхан түүнтэй хамт байж, түүний амьдралыг удирдах болно гэдэгт би зүрх сэтгэлийн гүнэээс итгэж байгаа” гэж хэлээрэй.

Таны итгэл болон бодол, үгс тань Бурханы амлалттай адил байж чадвал хэсэг хугацааны дараа эерэг өөрчлөлт гарах болно.


Та залбираад, залбирсан зүйлдээ баттай итгэж, хүлээн зөвшөөр, тэгснээр гайхалтай үр дүн гарах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon