Түүний нигүүсэл таныг халамжлах болно

Түүний нигүүсэл таныг халамжлах болно

Та нар Христийн нэрээс болж (танд тохиолдсон) зүхэгдвээс (та гадна байдалдаа бус харин жаргалтай, ивээлтэй, атаархмаар, амьдралын баяр баясалтай, Бурханы аврал, өршөөлд баяртай) ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр … — 1 ПЕТР 4:14

Та Христэд итгэгч болоод зовж байсан уу, хүмүүс танаар тоглоом хийж, буруу ойлгоод, ажлын санал өгөхгүй байх юм уу эсвэл бүр муу зүйл болж байсан уу?

Христэд итгэгч болсных нь төлөө буруугаар харьцаж, хандахад үнэхээр онцгүй байдаг ч Бурхан өөрөөр гэрэл гэж харж байгаа. Түүний тусламжгүйгээр биднийг зовоосой гэж Бурхан хэзээ ч хүсдэггүй. Христэд итгэснээс болоод хүмүүс тантай буруугаар харьцаж байгаа бол Бурхан илүү их нигүүслээ үүний эсрэг явуулах болно гэдэгт итгэх хэрэгтэй. Танд ялах хүч байгаа!

Бидний амьдрал Бурханы оршихуйгаас хамааралтай гэдгийг мэдсэнээр ямар ч хэцүү үед бид амар тайван, баяр хөөртэй байж чадна. Даниел 3:21-27 дээр гардаг Даниел, Шадрах, Мэшах шиг байж чадна. Бид гал дундуур явж, ямар ч асуудлууд руу орж чадна, учир нь биднээс утааны үнэрийг хүртэл арилгаж өгөх учраас юм.

Бид баттай зогсож, хэцүү үедээ Бурханд итгэсээр байвал Бурханы алдар бидэнд шагнал болон ирэх болно.


Та Бурханы оршихуйд амьдарч, Түүний нигүүслийн хүч таныг ямар ч зүйлтэй нүүр тулсан хамт байж, баяр хөөртэй байх болтугай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon