Уналтанд орох үе

Уналтанд орох үе

Эзэний нэрийг дууддаг (дууддаг, хүндэлдэг, Эзэн Христийг магтдаг) бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ. — ҮЙЛС 2:21

Хэдэн жилийн өмнө машины суудлын бүсний хууль гараагүй байсан үед манай найз хүүтэйгээ яаруу ажилд явах гээд машинтайгаа гарсан. Тэгээд машины зорчигчийн талын суудлын хаалга сайн хаагдаагүй, гэнэтийн эргэлт хийхэд машины хаалга нээгдэж, хүү хаалгаар нисэж байгаа юм шиг л гарч машинуудын дундуур унасан!

Тэгээд найзын маань хамгийн сүүлд харсан зүйл бол машины дугуй хүүхдийнх нь дээр байсан. Түүний хийж чадах зүйл бол “Есүс ээ“ гээд л орилж байсан.

Тэр машинаа зогсоогоод хүү рүүгээ гүйсэн. Хамгийн гайхалтай нь хүү нь зүв зүгээр байсан. Машин барьж байсан хүн хүүг бараг мөргөхөө шахсан байсан.

“Сэтгэлээр битгий уна” миний найз энэ үгийг түүнд хэлсэн. Хүү маань зүгээр байна. Та зогсож чадсандаа Бурханд таларх!

“Та сайн ойлгохгүй байна!” гэж тэр хүн хэлээд “би ерөөсөө тормосоо гишгээгүй” гэсэн байна.

Тэр хүн юу ч хийгээгүй боловч Есүсийн нэрээр хүү аврагдсан байна.

Уналтанд орох үе байдаг, тэр үедээ Есүсийн нэрийг дуудаарай. Бид хэцүү уналтанд орсон үедээ итгэмжтэй байснаар ямар ч нөхцөл байдалд Түүний нэрийн хүчийг гэрчлэх боломж гарна, мөн бидний итгэл улам өсөж, Бурхантай илүү ойр болох болно.


Таны амьдралд ямар ч уналт, хэцүү зүйл тохиолдсон бай Есүсийн нэрийн хүч тантай хамт байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon