Буруутгалыг бус, уучлалыг хүлээн ав

Буруутгалыг бус, уучлалыг хүлээн ав

Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга. — 1 Иохан 1:9

Амьдралын маань хором бүрт бидэнд уучлал өршөөл хэрэгтэй. Ариун Сүнс бидний зүрхэнд гэмээ таньж мэдэх түгшүүрийн дохио суулгасан бөгөөд биднийг гэмээс үргэлж цэвэрлэж, Бурханы өмнө бат зогсоохын тулд Есүсийн цусны хүч чадлыг бидэнд өгдөг.

Харин бид буруутгалд эзэмдүүлсэн бол энэ нь Бурханаас ирээгүй гэдгийг тодорхой мэдэж болно. Бурхан бидний гэмийн төлөөсийг төлүүлэхээр, Есүсийг бидний төлөө амиа өгөхөөр илгээсэн. Есүс бидний гэм нүгэл ба буруутгалыг загалмай дээр үүрсэн (Исаиа 53).

Бурхан гэмийн буулгыг биднээс авч хаяхдаа буруутгалыг ч бас авч хаядаг. Тэр бидний бүх гэм нүглийг уучилж, бүхий л зөвт бус байдлаас цэвэрлэхдээ итгэмжит билээ (1 Иохан 1:9).
Уучлалыг хүлээн авч, Түүнтэй ойр дотно нөхөрлөж баярлаж, залбирахад буруутгал болон ичгүүр бидэнд саад болдгийг муу сүнс мэднэ.

Өөрийнхөө талаар муугаар бодох эсвэл Бурхан бидэнд ууртай байгаа гэдэгт итгэх нь биднийг Түүний оршихуйгаас холдуулж орхино. Тэр хэзээ ч Таныг орхихгүй учраас буруутгалаас болж, Түүний оршихуйгаас бүү холд. Түүний уучлал өршөөлийг хүлээн авч, Түүнтэй хамт байгтун.


Залбирлын эхлэл

Бурхан минь, буруутгал Танаас ирдэггүйг надад ойлгуулсанд баярлалаа. Өнөөдөр би Таны уучлалыг хүлээн авч байна. Та намайг гэмээс цэвэрлэж ариусгасан тул би Таны хажууд зөвт байдлаар амьдарч чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon