Хайр хүндлэл харуулдаг

Хайр хүндлэл харуулдаг

Та нарын тэвчээр (таны анхаарал, тэвчээртэй байдал) бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон (Тэр удахгүй ирнэ) байна. — ФИЛИППОЙ 4:5

Хайр бол өгөөмөр хувиа хичээдэггүй. Хувиа хичээдэг хүн бусад хүмүүсийг өөрийн хүссэнээр байлгаж, дуртай зүйлдээ дуртай байлгахыг хүсдэг бөгөөд өөрөөсөө өөр хүмүүсийг хүндэтгэдэггүй.

Хувь хүний өөр байх эрхийг хамгаалах нь чухал байдаг. Бурхан бид бүгдийг адилхан байлгахыг хүссэн бол хэзээ ч өөр өөр хурууны хээ өгөхгүй. Энэ нь биднийг тэгш эрхтэйгээр бүтээсэн ч, өөр өөрөөр бүтээсэн гэдгийг харуулж байна. Бид бүгд хурууны хээтэй, гэхдээ бүгд өөр өөр байдаг!

Бид бүгд өөр өөр чадвартай, өөр өөр дуртай дургүй зүйлтэй, өөр өөр амьдралын зорилготой, өөр өөр зантай гээд хэлээд байвал маш олон өөр зүйлс байгаа. Бид өөр өөр харагддаг, бид өөр өөр бие галбиртай хүн болгон онцгой.

Хайр бол хүн болгоныг бүтээгдсэн байдлаар нь хүндлэх юм. Эрх чөлөө бол бидний өгч чадах том бэлэг юм. Энэ нь Есүсийн бидэнд өгсөн зүйл бөгөөд бид ч бас хайраар дамжуулан бусдад өгөх хэрэгтэй.

Бурханы хайр ямар ч нөхцөл болзолгүй бөгөөд бид ч бас бусдыг иймээр хайрлах хэрэгтэй. Нигүүслээр дүүрэн өгөөмөр бай, хамгийн сайнд нь итгэ.


Нөхцөл болзолгүй хайр гэдэг нь хувиа хичээсэн хүмүүсийг хувиа хичээхгүйгээр хайрлаж, тохиромжгүй хүмүүсийг ч гэсэн үргэлжлүүлэн ивээсээр байхыг хэлж байгаа юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon