Хүмүүсээр дамжуулан ажилладаг Бурхан

Хүмүүсээр дамжуулан ажилладаг Бурхан

Бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн. — 2 Коринт 8:5

Нэгэн өглөө Бурхантай чимээгүй цаг хийж байхдаа би Эзэнд «Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд, хүний наймаа, аллага, шударга бус байдал, ядуурал, доройтол гэх мэт энэ дэлхийн бүх зовлон шаналлыг Та яаж юу ч хийлгүй харж чаддаг юм бэ?» гэж хэлсэн юм.

Би Түүний шударга байдалд эргэлзэх юмуу эсвэл гоморхсондоо хэлээгүй. Би үүнд хариулт авна ч гэж бодоогүй. Би зүгээр л Түүнээс асуусан. Гэтэл Эзэн тэр дор нь «Би хүмүүсээр дамжуулж ажилладаг. Миний ард түмэн босож ямар нэг юм хийхийг Би хүлээж байна» гэж хариулав.

Та бид Христийн бие болох армийн нэг хэсэг бөгөөд энэ ертөнцийг өөрчлөх ажлыг хийлгэхийн тулд тус арми хүн бүрийг татан оролцуулна. Бурхан биднээр дамжуулан ажиллахыг хүсэж байгаа бөгөөд биднийг хайрыг өмсөөд ажлаа эхэл хэмээн дуудаж байна.

2 Коринт 8-р бүлэгт Македоний сүм чуулганууд бусдад хэрхэн өгдөг байсан тухай Паул дурдсан. Тэд эхлээд өөрсдийгөө Эзэнд өгч дараа нь Бурханы тааллын дагуу [хувийн ашиг сонирхлоо бүхэлд нь орхиж, хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү өгч Бурханы хүслийн дагуу өөрсдийгөө бидний дор тавьж] …бидэнд [Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хувьд] өгсөн гэдэг.

Энэ үнэхээр намайг гайхшруулдаг. Учир нь тэд зүгээр мөнгөө өргөөд зогсоогүй — өөрсдийгөө өгсөн. Бурхан биднийг ч ялгаагүй ийм аргаар дуудаж байна. Ийнхүү Эзэний төлөө ажилладаг хүн ганцаараа байсан ч бүрэн төгс өөрчлөлт хийж чадна! Харин та өнөөдөр хэрхэн Эзэнд өөрийгөө өгч, Түүний итгэмжлэгдсэн төлөөгч байх вэ?


Залбирлын эхлэл

Бурхан минь, надаар дамжуулан ажиллаач хэмээн Таныг би урьж байна. Би Танд хэрэглэгдэж, ертөнцийг өөрчлөхийн тулд хувиа хичээсэн зангаа орхиж, хайрыг хүлээж авахыг сонгож байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon