Хүндэтгэлийн уур амьсгал

Хүндэтгэлийн уур амьсгал

Нэрийнх нь улмаас Алдар нь Эзэнд өгөгдөг! Ариун хувцсыг өмсөн Эзэнд мөргөгтүн! — ДУУЛАЛ 29:2

Бид Бурханыг хүндэлж байхдаа Түүнийг Хэн гэдгийг таньж мэдэж, Түүний бидний амьдралд хийсэн болон хийх зүйлсийг илүү таньж мэддэг.

Хүндэтгэл бол бид өөрсдийгөө биш, Бурханыг зөвхөн хүндлэх юм. Хүндэтгэл танд хамаатай зүйл биш боловч таныг өөрчилдөг. Бурханыг хүндэлж эхэлснээр, Тэр ажлаа хийж таныг өөрчилдөг бөгөөд та өөрөө өөрчлөлтийг олж харна. Мөн таны амьдрал Бурханы алдараар шинэ түвшинд хүрч байгааг харах болно. Өөрөөр хэлбэл: хүндлэл үзүүлж байгаа хүнтэй Бурхан ойр байдаг бөгөөд Тэрээр сайн бүгдээ Түүнийг хүндэтгэж байгаа нэгний дээр асгах болно.

Хүндэтгэлээр дамжуулан гарах зүйл гэж байдаг. Заримдаа бид сэтгэл санаагаа чөлөөлөх хэрэгтэй. Эзэнийг хүндэлснээр бид тархи толгой, сэтгэл санааныхаа ачааг авч хаях болно. Бурханы хүч болон гайхалтай агуу байдал энэ бүгдийг залгин авдаг.

Би таныг өглөө эрт хүндэтгэл өргөж байгаарай гэж хэлмээр байна. Тэр өдөртөө бэлдэж ажил болон хийх зүйлсээсээ өмнө хүндэтгэл үзүүлээрэй. Бурханыг хүндэлснээр өдөр дуусахад Тэр өгөх зүйлсээ өгсөн байх болно. Та Бурханыг амьдралынхаа эхэнд тавьснаараа гэртээ, ажил дээрээ гайхалтай зүйлс болж байгааг харах болно.


Хүндэтгэл Бурханыг ажлаа хийх орчинг бүрдүүлдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon