Хүн бүрийг өөрөөр хайрла

Хүн бүрийг өөрөөр хайрла

Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд сэтгэл минь ч сайн мэднэ. — Дуулал 139:14

Библи биднийг аймшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдсэн гэдэг. Бурхан хүн нэг бүрт цаг зав гарган, бүтээлч чадвараа ашиглан бүтээсэн. Иймээс Тэр бид бүгдийг яг ижилхэн бүтээгээгүй гэдгийг нотлох шаардлага байхгүй. Тийм биз дээ?

Харамсалтай нь бид тэднийг яг л нэг ижил хүмүүс мэт хайрлах гэж оролддог.

Бүх хүн танаас ижил зүйл хүсдэггүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээлбэл: та хүүхдүүдийнхээ аль нэгэнд нь илүү их хувийн цаг гаргах хэрэгтэй, таны нэг найзад үргэлж бусдаас илүү урам зориг авах хэрэгцээ байж болох юм. Хүн бүрт хайрын өөр өөр илэрхийлэл хэрэгтэй байдаг.

Хүмүүсийн хувийн үзэл бодол, сонирхлыг харгалзаж үзэх нь маш чухал. Хувиа хичээсэн хүмүүс бусдыг өөртэйгөө адилхан байлгахыг хүсдэг. Харин хайр бол хүмүүсийн бусдаас ялгаатай байдлыг хүндэлдэг. Бурхан бид бүгдийг нэг загварт цутгахыг хүссэн бол хүн тус бүрийн хурууны хээ давтагдашгүй өөр байхгүй байх байсан. Зөвхөн энэ бодит баримт биднийг тэгш эрхтэй боловч өөр хоорондоо ялгаатай бүтээгдсэнийг хангалттай нотолно гэж би боддог.

Бид бүгдээрээ төрөл бүрийн билэг авьяастай бөгөөд дуртай ба дургүй зүйлс маань ч өөр өөр байдаг. Мөн бид амьдралын янз бүрийн зорилготой, өөр өөр зүйлд сонирхолтой. Хайрладаг хүн бусдын ялгаатай байдлыг хүндэтгэж, урам зориг өгч чаддаг.


Залбирлын эхлэл

Бурхан минь, бусдын ялгаатай байдлыг үнэлж, үүний дагуу тэднийг хайрлахад минь туслаач. Бид бүгд аймшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдсэн. Миний амьдралд Таны өгсөн Таны гайхамшигтай бүтээл болох хувь хүн бүрийн төлөө талархаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon