Цөл дэх итгэмжит байдал

Цөл дэх итгэмжит байдал

Бурхан, Та миний Бурхан, Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна. — ДУУЛАЛ 63:1

Бид Бурханд хайртай, Түүнтэй ойр харилцаатай байсан ч бидэнд хуурай байх үе байдаг бөгөөд бид өөрсдийн сүнсээ услах хэрэгтэй үе ч байдаг. Бид Чуулганд очдог боловч тэндээс гарахдаа ямар нэгэн ялгаа мэдэрдэггүй бөгөөд гарахдаа яг орсон шиг ээ л байдаг. Бидний залбирал хуурай, Бурханыг сонсохдоо юу ч мэдрэхгүй болох үе байдаг.

Надад уулын оройд байгаа юм шиг үе байсан, хөндийгөөр явж байгаа юм шиг үе ч байсан. Залбирал минь, магтаал хүндлэлд маань хуурай үеүүд ч бас байсан. Би Бурханаас тодорхой сонссон үе байсан бол огт юу ч сонсохгүй байсан үе бас байсан.

Та иймэрхүү үедээ өөрийгөө битгий сэтгэлээр унагаарай. Та ямар ч байсан хамаагүй, Бурхан тантай хамт. Өссөн итгэгч хүн сэтгэл хөдлөлөөрөө Бурхантай харилцах харилцаагаа бий болгодоггүй. Та өөрөө өнөөдөр Бурханыг өөртэйгөө байхаар сонгож, итгэлээрээ Бурханыг хайрлаж, хүндлэхийг сонгох боломжтой. Та Түүнийг сонсож байгаа гэж итгэн залбирснаар, Тэр таны амьдралд хэрэгцээтэй бүхнийг хангаж өгөх болно. Та энэ сонголтыг хийснээр Эзэнтэй хамт алхахдаа амар тайван байж, амьдралын ямар ч үед тогтвортой байх болно.


Бурхан танд хайртай, таны амьдралд юу ч тохиолдож, таны сэтгэл санаа ямар ч байсан хамаагүй, Тэр тантай хамт байгаа. Та уулын орой дээр байсан шигээ цөлд байхдаа ч итгэмжтэй бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon