Цөхрөлтгүй залбир

Цөхрөлтгүй залбир

Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. — Иаков 4:2

Хориод жилийн өмнө энэ өгүүлбэр миний амьдралыг өөрчилсөн юм. Та нар Бурханаас гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Энэ богинохон эшлэл надад цөхрөлтгүй залбирлын амьдралыг өөрчлөх хүч чадлын үүд хаалгыг надад нээж өгсөн.

Тэр үед би янз бүрийн зүйлээс болж сэтгэл санааны дарамтанд орсон байв. Би үйлчлэлээ өсгөж, нөхрөөрөө энэ тэрийг хийлгэж, хүүхдүүдийнхээ зан байдлыг өөрчилж, хүссэнээрээ бусдыг хөдөлгөх гэж ер нь бүхнийг өөрийн хүчээр амжуулахыг оролдож байлаа. Магадгүй таны таамагласнаар энэ бүхэн бүтээгүй!

Сэтгэл санаагаар унасан залуухан христэд итгэгчийн хувьд өөрийн хүч чадлаар амьдрах хэрэггүй гэдгээ би нэг өдөр ухаарсан юм. Би асуудлуудаа Бурханд авчрах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл: би илүү их залбирах хэрэгтэй байв!

Бурханы хайр ба Түүний бидэнд зориулсан төлөвлөгөөг ойлгох цагт Тэр бидэнд ямар үүд хаалгыг нээж өгөхийг хүсдэгийг ухаарч эхэлдэг. Гэхдээ бид Түүнтэй тогтмол ярилцаж, дуу хоолойг нь сонсож, Түүнтэй харилцаагаа гүнзгийрүүлсэн цагт л эдгээрийг ухаарах болно.

Маттай 7:7-д гуйвал өгөгдөнө, хайвал олдоно, [итгэлтэйгээр] тогшвол [хаалга] нээгдэнэ гэж Есүс хэлсэн.

Аргаа барахаараа л залбирал руу эргэх явдал бидэнд олон байдаг. Харин залбирлын хариу тэр дороо ирэхгүй бол бид амархан бууж өгдөг. Өнөөдөр би танд зөвхөн залбираад зогсохгүй цөхрөлтгүй залбирах урам өгмөөр байна. Бүхнийг өөрөө хийх гэж өөрийгөө бүү зовоо. Залбирч, бүхнийг Бурханд өргө.

Бид хайвал Түүнийг олно гэж Тэр Өөрөө амласныг бүү март. Бүхий л зүрх сэтгэлээрээ Түүнийг эрэлхийлж, залбирцгаая.


Залбирлын эхлэл

Бурхан минь, асуудлаа Таны өмнө авчирдаг байхад минь туслаач. Би өөрийн хүчээр амьдрахаас ядарч байна. Надад Таны удирдамж ба чиглүүлэг хэрэгтэй байна. Таныг өдөр бүр хайж, итгэл найдвараа зөвхөн Танд тавья.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon