Чин сэтгэлийн залбирал

Чин сэтгэлийн залбирал

… Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. — ИАКОВ 5:16

Та итгэгч болоод хэсэг хугацаа өнгөрсөн бол үр дүнтэй залбирахын тулд чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй гэдгийг сонсож байсан байх. Бид чин сэтгэлээсээ гэдэг үгийг буруу ойлгож, залбирахдаа сэтгэл хөдлөл их байх хэрэгтэй, үгүй бол залбирал үр дүнтэй байхгүй гэж бодож болох юм.

Би олон жил ийм итгэлтэй байсан, та ч бас иймэрхүү итгэлтэй байж болох юм. Чин сэтгэлээсээ залбирна гэдэг бол бидний залбирал зүрх сэтгэлээс гарч, чин сэтгэлээрээ, үнэнээр залбирахыг л хэлж байгаа юм.

Би залбирч байхдаа Бурханы оршихуйг мэдэрч байсан үе байгаа, гэхдээ заримдаа юу ч мэдрэхгүй үе байсан, ямар учиртайг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа би хүний залбирал сэтгэл хөдлөл мэдрэмжинд тулгуурладаггүй, харин зүрх сэтгэлийн мэдлэгт байдаг гэдгийг сурсан.

Надад сэтгэл хөдлөлтэйгөөр залбирдаг үе байсан. Гэхдээ сэтгэл огт хөдлөхгүй залбирдаг үе нь их байсан. Залбирал биднийг Бурхантай улам ойр болгодог бөгөөд бид Түүнтэй ойр байхын тулд сэтгэл хөдлөл, мэдрэмж чухал биш харин итгэлтэйгээр залбирах нь чухал юм.


Бидний итгэлтэй, чин сэтгэлийн, зүрх сэтгэлээсээ залбирсан залбирал үр дүнтэй. Учир нь бид өөрсдийн мэдрэмж, чадвараар залбирч байгаа биш, харин Бурханд итгэх итгэлээр залбирч байгаа юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon