Чи ямар ч үед очиж болно

Чи ямар ч үед очиж болно

Христ дэх итгэлээрээ бид Бурханд зоригтой (урам зориг ба итгэлтэй байдал) бөгөөд баттайгаар очдог (ямар нэгэн нөхцөлөөр хязгаарлаагүй замаар эрх чөлөөтэй, айдасгүй ойртох). — Ефес 3:12

Бурхан бидэнд айдасгүй, итгэлтэй, зоригтойгоор Түүний нигүүлслийн хаан ширээнд ойртох зөвшөөрөл өгсөн. Үнэн хэрэгтээ биднийг Түүнд чөлөөтэй, зоримог байдалтайгаар ойртохыг Ефес 3:12-т уриалдаг.

Христтэй тогтоосон харилцаагаар дамжуулан Ариун Сүнс үргэлж бидэнтэй хамт буюу бидний сүнс дотор байдаг. Харин энэ эшлэл биднийг Христ дотор Бурханы зөвт байдлыг олсон учраас Бурхан бидэнд хайртай, биднийг бүх цаг үед хүлээн авдаг гэдэгт бид итгэлтэй байж болно гэсэн. Иймд Түүний уучлал ба тусламж хэрэгтэй үед Тэр бидэнд дуртайяа өгдөг. Бидэнд хэрэгтэй юу ч бай, хэзээ ч бай, бүх зүйлийн төлөө бид Түүн дээр очиж болно.

Бид хүсвэл «орж, гарах» давуу эрхээр Түүн рүү өдрийн 200 удаа ч очих боломжтой. Тэр бүү хэл, Бурхан биднийг хаалга тогших эсвэл хэн нэгний «Ор, ор» гэж хэлэхийг хүлээх хэрэгтэй гэж хэлээгүй.

«Ер нь чи хүссэн үедээ ирж болно. Бүр хаалга ч тогшсоны хэрэггүй. Учир нь ямар ч үед, өдөр ч, шөнө ч чамайг тавтай морил гээд би хүлээн авна. Чи зүгээр л хүрээд ир»! гэж хэлдэг найз танд байдаг гэж бодъё.

Зүгээр л бодоод үз дээ. Бурхан танд чин сэтгэлээсээ хэлж байна. Энэ нь та болгоомжлох, эргэлзэх, эсвэл таныг хүлээж авах хүчинтэй хугацаа дууссан болов уу гэж гайхшран санаа зовох хэрэггүй гэсэн үг. Энэ нь та бүр ямар нэгэн алдаа гаргаж, хийх ёсгүй зүйл хийсэн ч, гэмээ улайж, Есүсийн цусаар ариусгагдан, Түүний оршихуйд зоригтой орж болно гэсэн утгатай.


Залбирлын эхлэл

Эзэн минь, би Тан дээр ямар ч үед очиж болох бөгөөд Та надтай ямагт хамт байна гэдэг үнэхээр гайхалтай. Энэ давуу эрхийн төлөө би маш их талархаж байна. Намайг үргэлж Тан дээр очиж байхыг зоригжуулдаг Танд баярлалаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon