Чөлөөлөгдсөн

Чөлөөлөгдсөн

Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс (энэ) Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй (Биднийг зуучлагч нэгэн) агаад тэр бол зөвт Есүс Христ (зөв, шударга, зорилго, бодол, үйлдэл бүрийг Эцэгийн хүсэл таалалд нийцүүлдэг) мөн. Тэр Өөрөө (Есүс Өөрөө) бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл (цагаатган золиосолсон) бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ. — 1 ИОХАН 2:1-2

Надад нэг тиймэрхүү үе байсан. Хэрэв тэр үед та надаас “Хэзээ хамгийн сүүлд буруу зүйл хийсэн бэ?” гэж асуувал би танд нарийвчлалтай цагтай нь ямар буруу зүйлийг хийснээ бас үүнийхээ төлөө яаж гэмшиж байснаа хэлж магадгүй. Би өчүүхэн буруу зүйл хийсэн ч түүндээ санаа зовж, гэм хийхгүй байх гэж хичээдэг байсан. Ийм байдал Бурханы уучлалыг ойлгох хүртэл үргэлжилсэн бөгөөд үүнийг ойлгосноор би өөрийгөө хэтэрхий хянаж, хүндрүүлдэг байдлаасаа чөлөөлөгдсөн.

Та өөрийгөө үнэ цэнтэй хайр хүлээн авах хэрэгтэй гэж итгэвэл улам их сэтгэлээр унах болно, яагаад гэвэл та энэ дэлхий дээр бие махбодоор байгаа тохиолдолд хэзээ ч төгс байж чадахгүй. Та Бурханд ойртох тусам, Тэр танд төгс бус байсан ч хайртай гэдгийг ойлгож мэдэх болно. Бид Бурханыг хайрлаж байхад өөрсдөө зөнгөөрөө Түүнд таалагдах гэж хичээдэг бөгөөд Тэр бидний төгс бус байдлыг хүлээн зөвшөөрнө гэдгийг бид ойлгодог.

Өөрийгөө бүү буруутга. Бурхан таны Түүнд таалагдах гэсэн зүрх сэтгэлийн хүслийг мэддэг бөгөөд таны хийж байгаа зүйл төгс бус, зүрх сэтгэлийн хүсэлтэй тань зөрж байсан ч хамаагүй, Тэнгэрт очих хүртэл Тэр таныг хайрлана. Та байнга сайжирсаар байж болно, тэгснээр төгс байдал руу алхам алхамаар урагшлах бөгөөд танд Есүсийн уучлал болон нигүүсэл алхам тутамд тань хэрэгтэй.


Бурхан бидний төгс бус байдлыг уучилдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon