Шинэ мөн чанараа өмс

Шинэ мөн чанараа өмс

Үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу [Бурхантай адил] бүтээгдсэн шинэ хүнийг (сэргэээдсэн өөрийгөө) өмс. — Ефес 4:24

Таны өнгөрсөн амьдралд болсон сэтгэл өвдөм, гашуун бүх зүйл ирсэн шигээ явсны дараа Бурхан таныг одоогийнхоо амьдралын өдөр тус бүрээс таашаал авч байгаасай гэж хүссэн хэвээр. Гэхдээ та Есүсийн үхэл ба дахин амилалтаар танд олгогдсон бялхам амийг барьж авахад оюун санаагаа тогтоохоос нааш ингэж амьдрах боломжгүй. Тэр хүртэл диавол үргэлж таны баяр баясгаланг хулгайлахыг оролдох болно.

Есүс хэлэхдээ “Хулгайч зөвхөн хулгайлж, хөнөөж, сүйтгэхийн тулд ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан (халгиж цалгитал нь дүүргэсэн) амьтай байлгахын тулд ирсэн” гэсэн (Иохан 10:10). Есүс биднийг бялхсан амьтай байлгахын тулд энэ газар дэлхийд ирж, амиа өргөсөн юм!

Түүний өгсөн амиар та шинэ бүтээл болсон. Танд тохиолдож байсан хуучин юмс Христ доторх таны шинэ амь амьдралд үргэлжлүүлэн нөлөөлөхийг та зөвшөөрөх хэрэггүй. Та Христ Есүс дотор шинэ бүтээл болсон тул Бурханы үгийн дагуу оюун санаагаа шинэчилж, таны сэтгэлийн хөдлөл эдгэрч шинэчлэгдэх бүрэн боломжтой болсон. Есүсийн таны төлөө худалдаж авсан шинэ мөн чанараар амьдрах үед Бурхан танд сайн сайхан төлөвлөгөөгөө дэлгэн харуулах болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Есүс миний төлөө төлөөсийг нь төлж, надад өгсөн шинэ мөн чанарыг өдөр бүр тууштай өмсөж байхаар шийдэж байна. Христ дотор би шинэчлэгдсэн бөгөөд Таны дотор амар тайван, баяр хөөртэй, бүрэн бүтэн шинэ бүтээл болсон!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon