Эерэг бай

Эерэг бай

Хоёр санаатан (хүний байдал нь) нь бүх үйлдээ (эргэлзэж, тээнэгэлзэж, шийддэггүй) (өөрийн бодох, мэдрэх, шийдэхдээ) тогтворгүй (тэр) байдаг юм. — ИАКОВ 1:8

Бид Эзэний залбиралд илүү анхаарч байгаа боловч үргэлжлүүлэн санаа зовж байвал итгэл баттай байна гэсэн үг биш юм. Залбирал бол эерэг хүч бөгөөд харин санаа зоволт нь сөрөг хүч юм. Хэрэв энэ хоёр хамт байвал юу ч байхгүй байгаагаас ялгаагүй. Та нар юу гэж бодож байгааг мэдэхгүй, харин би ямар ч хүчгүй баймааргүй байна, Бурханы тусламжтайгаар залбирал болон санаа зоволтоо холихгүй байж сурмаар байна.

Бид үр дүнтэй амьдарч, хүчтэй байхыг хүсдэг боловч олон итгэгч ямар ч хүчгүй байдаг шалтгаан нь эерэг болон сөрөг зүйлсийг хольж байгаад байгаа юм. Тэдэнд эерэг гэмшил байгаа боловч, хэсэг хугацааны дараа сөрөг гэмшилтэй болчихдог. Тэгээд хэсэг зуур залбирч, хэсэг зуур санаа зовж, хэсэг зуур итгээд, хэсэг зуур эргэлздэг. Үр дүнд нь тэд арагш, урагш явдаг бөгөөд урагшаа явах үйл явц байдаггүй.

Тиймээс муу зүйлээ томруулах биш харин сайн зүйлээ томруулцгаая! Бурхан таны амьдралд хийж байгаа сайн зүйлүүдийн талаар илүү их ярьж, эерэг бодолтой байж, үг яриа, үйлдэл болон харах хараагаа эерэг болгоцгооё.

Санаа зоволтоо орхиод, Бурханд итгэж, эерэг бодолтой болох шийдвэр гаргаж яагаад болохгүй гэж?


Ямар ч нөхцөл байдал дунд эерэг байх дадлага хий. Тийм ч сайн нөхцөл байдалтай биш байсан ч, Бурхан хамгийн сайныг хийх болно гэсэн итгэл найдлагатай бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon