Эцэж цуцалгүйгээр хайрлах нь

Эцэж цуцалгүйгээр хайрлах нь

Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, өлсөгчдөд ч талхыг өгдөг… Эзэн, ирмэл хүмүүсийг хамгаалж, эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг… — Дуулал 146:7–9

Бурхан Библиэр дамжуулан бидэнд дарлагдсан, өлссөн, бэлэвсэн, өнчин, эцэггүй ба харь хүмүүсийн өмнө бидний хүлээсэн хариуцлагын талаар байнга ярьдаг. Тэр ганцаардсан, мартагдсан, хөсөр хаягдсан, үнэгүйд тооцогдсон хүмүүсийг дурддаг. Тэрээр өлссөн хийгээд дарлагдсан хүмүүсийг баттайяа халамжилдаг.

Хүмүүс олон янзаар өлсөж болно. Тэдэнд хоол хүнсээр элбэг байгаа хэдий ч үнэ цэнэтэй гэдгээ мэдэрч, бусдаар хайрлуулах хайраар дутаж байдаг. Бурхан уй гашууд автсан дарамтлагсдыг өндийлгөдөг. Тэр харийн хүнийг хамгаалж, бэлэвсэн ба эцэггүй нэгнийг тусалж дэмждэг. Тэр яаж энэ бүхнийг хийдэг юм бол? Тэр хүмүүсээр дамжуулан ажилладаг. Бусдын хэрэгцээг хангахын төлөө амьдарч, тэднийг хайрлан халамжилж, зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс Түүнд хэрэгтэй.

Тереза эх нэг удаа «Хайр чин сэтгэлийн, бодит байхын тулд ер бусын байх ёстой гэж бүү бод. Бид эцэж цуцашгүйгээр хайрлаж сурах хэрэгтэй» гэж хэлжээ.

Бидний өдөр тутам уулздаг олон хүн хэн нэгэн тэдэнд тусалж, аврахааас нааш асуудлаа давж гарах гэж зүтгэсээр байдгийг би олж мэдсэн юм. Тэр туслах нэгэн нь та эсвэл би ч байж болно. Сүнс, сэтгэл мэдрэмж, бие махбодоороо шархалсан хүмүүсийн хэрэгцээг хангаснаар шархалж, эмтэрсэн зүрхтэй хүмүүсийн төлөөх Бурханы хайр биднээр дамжин урсаж, ажиллах боломжтой болгоцгооё. Эцэж цуцалгүй хайрлацгаая.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, эцэж цуцалгүй хайрлах эрч хүчийг надад өгөөч. Зовж шаналсан, гачигдсан хүмүүсийг гэсэн зүрх сэтгэлээ надад өгч, тэдний хэрэгцээг хэрхэн хангаж болохыг надад харуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon