Юу таныг хойш нь татаж байна вэ?

Юу таныг хойш нь татаж байна вэ?

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай (Үнэний гэрчээр төрсөн) тул аливаа саад тотгор… хажуу тийш нь тавьж, өмнө… уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. — ЕВРЕЙ 12:1

Еврэй номыг бичигч амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж гэж хэлснээрээ тэр үеийн гүйдэг хүмүүсийн тухай хэлсэн бөгөөд тэр үеийн гүйж байгаа хүмүүс хувцасаа тайлаад, цаашаа энгийн ороосон даавуутайгаар гүйдгийг хэлж байгаа юм. Тэд хурдан гүйхэд нь саад болж байгаа бүх зүйлийг замдаа хаядаг. Тэд ялахын тулд гүйж байсан!

Бурхантай ойр байхын чухал зүйл нь бол Бурханаас холдуулах ямар ч зүйл байсан хойш тавьж, Бурхантай ойр болгох зүйл рүү тэмүүлэх юм. Бурхантай ойр байхын тулд Бурханаас холдуулдаг зүйл, саад болдог, Бурханы төлөвлөсөн амьдралаас холдуулдаг бүхий л зүйлээс холдох хэрэгтэй.

Бидний амьдралд болж байгаа зүйлсийн юу нь биднийг Бурханаас холдуулж байгааг олж, харсан бол түүнээсээ хурдан холдож сурах хэрэгтэй. Үүнийг хийхгүйгээр сүнсээр өснө гэж байхгүй. Бурхан танд амьдралаасаа гаргах хэрэгтэй зүйлсийг харуулбал эргэлзэлгүйгээр үгийг нь дагаарай. Бурхантай маргалдаж, өөртөө харамсаад байх хэрэггүй. Таныг битгий хий гэж хэлсэн зүйлс ирээдүйд эцэст нь таны амьдралд хэрэгтэй байдаг. Магадгүй саад болохоор нөхөрлөл, буруу зуршил, гомдомтгой байх болон бусад гэм нүглүүд байгаа бол зоригтойгоор таслан зогсоо. Бурханаас тусламж гуйн Түүнээс болон Түүний үгнээс хүч аваарай.


Ариун байхад саад болж байгаа бүх зүйлээ хойш нь тавь. Шагнал нь Бурхан Өөрөө юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon