Жинхэнэ христитгэгчийн ялгарах тэмдэг

Жинхэнэ христитгэгчийн ялгарах тэмдэг

Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх (дээгүүр зантай, онцгойрох хүсэлтэй). Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. — Ром 12:16

Хайрын хамгийн чухал чанарын нэг нь аминч бус байдал юм. Ром 12:16-д энэ чанарыг бусдын хүсэл, шаардлагад өөрийгөө нийцүүлж, өөрчлөгдөхөд бэлэн байх гэж тодорхойлсон.

Энэ эшлэлийн утгыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлсэн хүмүүс хайранд өөрийгөө захируулах гэж юу болохыг сурч мэдсэн байдаг. Тэд хувиа хичээдэггүй, бусдад өөрийгөө тохируулж, нийцүүлж сурсан байдаг.

Нөгөө талаар өөрийгөө бусдаас илүү дээгүүр боддог хүмүүс бусадтай зохицохдоо тааруу байдаг. Өөрийгөө дөвийлгөх үзэл нь бусдыг «ач холбогдол багатай, шалихгүй хүмүүс» гэж дүгнэхэд хүргэдэг. Тэд аминчхан үзэлтэй тул бусдыг өөрсөдтэй нь нийцэж, таарахыг хүлээнэ. Гэвч тэд ихэвчлэн уурлаж, гонсойхгүйгээр бусадтай зохицох боломжгүй байдаг.

Та аль төрлийн хүн нь вэ? Би хувиа хичээсэн хүн байсан. Гэхдээ өгөөмөр хандах нь сэтгэл хангалуун амьдрах хамгийн сайн арга зам болохыг өөрийнхөө амьдралдаа үзэж туршсаны үндсэн дээр одоо ингэж хэлж байна .

Жинхэнэ христэд итгэгчийн ялгарах тэмдэг бол бусадтай зохицох чадвар юм. Өнөөдөр та аминч бус сэтгэлээр хэн нэгэнд өөрийгөө нийцүүлдэг үү?


Залбирлын эхлэл

Бурхан минь, хэрхэн бусадтай хайраар дасан зохицохыг өдөр бүр надад зааж өгөөч. Би хувиа хичээлгүй, боломжтой үедээ бусдын хэрэгцээг хангадаг байхыг хүсэж байна. Таны хайраар тэдэнд хүрэх ямар боломж байгааг надад харуулаач!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon