Үг дотор орших

Үг дотор орших

Та нар Миний дотор [Надтай зайлшгүй нэгдэн орших], Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. — Иохан 15:7

Ихэнх христэд итгэгчид Библи уншлагын ач холбогдлыг мэддэг боловч үг дотор байхын чухлыг ойлгож, үгийг дотроо байлгадаг хүн цөөхөн.

Бид үгийг хичээнгүйлэн судалж, түүнийг зүрхэндээ хадгалдаг бол бид шаардлагатай ямар ч үед Бичээсийг чөлөөтэй ашиглаж чадна. Мөн Есүс бидэнд хэрэгцээтэй аливаа зүйлээ залбирч гуйвал үүнийгээ хүлээн авна гэж амласан.

Үг дотор оршиж, үгийг өөрийнхөө дотор байлгаснаар бид Христийн жинхэнэ дагалдагч болдог (Иохан 8:31). Энэ нь бидний залбирлын амьдралыг илүү хүчтэй болгодог. Улмаар хүчтэй залбирал бидэнд дайсныг ялах хүч чадлыг өгнө.

Та Бурханы үг дотор оршиж, үгийг өөрийнхөө дотор оршихыг зөвшөөрч байна уу? Хэрэв таны хариулт «үгүй» бол би таныг үйлдэж эхлэхийг уриалж байна. Үгийг уншиж судлахыг чухал ажил болго. Эшлэл цээжилж, эдгээрийг өөрийн зүрхэнд хадгалж эхэл. Тэгвэл амьдралын тэмцэл тулаантай тулгарах үедээ бүрэн зэвсэглэсэн агаад тулаанд ялахад бүрэн бэлтгэлтэй байх болно.


Залбирлын эхлэл

Эзэн, би жинхэнэ дагалдагч болж, Таны үг дотор орших үед ирдэг хүч чадал дотор алхахыг хүсэж байна. Бичээсийг хичээнгүйлэн судлах явцад намайг удирдаач. Таны үнэнийг зүрхнийхээ гүнд хадагалахад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon