Үнс нурмаа хая

Үнс нурмаа хая

Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл (зүүлт, бугуйвч) чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн (тайтгарал, баяр баясгалан) тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын (илэрхийлсэн) хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, Эзэний суулгац гэж нэрлэхийн тулд болой. — ИСАИА 61:3

Бидний амьдралыг өөрчлөх явцад биднийг Бурхан үнснээс үзэсгэлэн гоод аваачдаг. Гэхдээ ийм зүйл болохын тулд эхлээд бид үнсээ Бурханд өгөх хэрэгтэй байдаг.

Та магадгүй өнгөрсөндөө шархалсан, тэгээд шархалсан зүйлсээ үнс шиг л хадгалсаар байж болно. Тэгээд хааяа нэг түүнийгээ гаргаж хараад гашууддаг байж болно. Би үүнийг ойлгож байна, яагаад гэвэл надад ч бас ийм үе байсан.

Гэхдээ би танд энэ үнсээ хаяарай гэж зөвлөмөөр байна, тийнхүү та Ариун сүнсний салхийг салхилуулж дахин олох боломжгүй газар луу хийсгээрэй. Өнөөдөр бол шинэ өдөр. Өнгөрснийхөө үнсэнд гашуудаад байх цаг байхгүй. Таны ирээдүйд өнгөрснөө багтаах зай ч байхгүй.

Бурхан таныг энэ дэлий дээр ирэх мөчид л аль хэдийнээ таны амьдралд гайхалтай төлөвлөгөө бэлдсэн байгаа. Тэр бодлоо өөрчлөхгүй, хэзээ ч өөрчлөхгүй. Дайсан тань таныг байнга шархлуулж байсан ч Бурхан үргэлж зүрх сэтгэлийн гүнээс дахин сэргээсээр байдаг. Та бол үнэ цэнэтэй, онцгой, хайрлагдсан, Түүний нүдэнд үнэхээр онцгой. Тиймээс урагшлах цаг болсон!


Ариун сүнс таны үнсийг үлээж, үзэсгэлэн гоо болгохыг зөвшөөрөөрэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon