Өдөр бүр баярла

Өдөр бүр баярла

Энэ нь Эзэний бүтээсэн өдөр, Үүнд хөгжилдөн баярлацгаая. — ДУУЛАЛ 118:24

Би үйлчилж байхдаа харах дуртай байдаг нэг зүйл бол хүмүүс, Есүс тэдний төлөө амиа өгсөн амьдралаа баяр хөөртэйгөөр өнгөрүүлж, өдөр тутам энэ талаар уншиж, яриад байхаас гадна амьдралдаа хэрэгжүүлж байгааг харах байдаг.

Олон хүмүүс, би ч ялгаагүй зорилгодоо гол анхаарлаа тавьдаг. Бид ихэвчлэн маргаашдаа анхаараад, өнөөдөртөө талархаж. баярлахаа орхигдуулдаг. Яагаад гэхээр үргэлж урдахаа харж амьдардаг учраас дараагийн үйл явдал, дараагийн ажлаа дуусгах, дараагийн гэрээ гээд л дараа хийх зүйлсийн жагсаалтаа харсаар таардаг.

Бид хэтэрхий дарамттай, хурдан хийхээс аргагүй нийгэмд амьдарч байна, тиймээс болж өгвөл хурдан гүйцэтгэх гэж яардаг бас илүү ихийг дуусгах гэж хичээдэг. Миний олон жилийн турш олж мэдсэн зүйл бол бид нар нэг зорилгоо дуусгаад, дахиад нэг зорилгын төлөө явснаар одоо байгаа амьдралдаа баяр хөөртэй байх боломжоо алддаг. Бурхан бидний амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй зорилго төлөвлөгөө өгдөг, гэхдээ Тэр биднийг өдөр тутмын амьдралдаа баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг. Бурхан биднийг тэр цаг мөчдөө л амьдраасай гэж хүсдэг!

Бурхантай ойртох тусам бага зэрэг завсарлаад амьдралын сайханд жаргалтай байх харэгтэй гэдгээ олж мэддэг. Бид Бурханы хайрыг мэдэрч, амар тайван баяр хөөрийг өдөр тутамдаа авах хэрэгтэй.


Өнөөдөр бол Бурхан танд өгсөн өдөр учраас та баяр хөөртэйгөөр талархаж амьдар.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon