Өдөр бүр таларх

Өдөр бүр таларх

Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. — ДУУЛАЛ 100:4

Талархдаг хүмүүс баяр хөөртэй амьдардаг. Талархалгүй, үглэж, гомдоллодог хүмүүс байдаг бол баяр хөөртэй өөдрөг эерэг талархдаг хүмүүс ч бас байдаг. Бүгдээрээ баяр хөөртэй, өөдрөг эерэг, талархдаг хүн баймаар байна, тийм биш гэж үү?

Бидний баяр хөөр зөвхөн талархалтай хандлагыг харуулаад зогсохгүй, Бурхантай хамт илүү гүнзгий харилцаатай, сүнсээр өссөн байгааг ч бас харуулдаг. Бурхантай ойр байх тусам Түүний хийж байгаа зүйлүүдийг бид илүү их олж харах бөгөөд тийнхүү улам л зөнгөөрөө талархах болно.

Бурхан тэдний төлөө хийсэн бүхэнд талархахгүй байгаа бол Бурхан бүр илүү ихийг өгөх болно гэж тэд бодно гэж үү? Талархалтай зүрх сэтгэлтэй, Түүний өгсөн зүйлд сайн нярав болдог тул илүү их ивээл өгсөн ч зөв зүрх сэтгэл хандлагатай байдаг.

Та дараагийн удаа талархалгүй байгаагаа анзаарвал үүнийгээ зогсоогоод, Бурхан бидний амьдралд хийсэн зүйлсийн төлөө талархаарай. Танд бага зүйл өгөгдсөн байсан ч байгаа бага зүйлийнхээ төлөө талархаарай. Та ийнхүү байвал Бурхан талархалтай зүрх сэтгэлийг илүү их шагнаж, гайхалтай зүйлс болох болно.


Эргэн тойрноо ажигла талархах зүйл байгаа. Харилцаа, хангаж өгсөн зүйлс, ялалт, залбирлын хариулт зэрэгтээ таларх. Та өнөөдөр Бурханд талархахад бага зүйл гэж байхгүй!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon