Өдөр бүр шинэ найдвартай бай

Өдөр бүр шинэ найдвартай бай

Эзэний (зөөлөн) хайр энэрэл дуусдаггүй, Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. — ГАШУУДАЛ 3:22-23

Бурхан бидэнд өдөр, шөнийг хувааж өгсөн нь надад таалагддаг. Танд ямар ч хэцүү өдөр тохиолдсон байсан ч, үүр цайхаар шинэ найдвар авчирдаг. Бурхан биднийг хуучнаа арагш тавиад “шинээр эхлүүлээсэй” гэж хүсдэг.

Та магадгүй ямар нэгэн гэм нүгэл болон зуршилд автсан, тэгээд гэмшсэн ч гэсэн гэмтэй юм шиг мэдрэмжтэй байсаар байж болох юм. Тийм байгаа бол та гэмшсэнээр, Бурхан амлалт болон уучлалаар дамжуулан та шинээр эхлүүлэх хэрэгтэй.

Та Бурханы өршөөлийг ойлгосноор бусад хүмүүсийг өршөөж чадна. Та магадгүй сэтгэлээр шархалсан байж болно. Тийм бол өнгөрсөнд шархлуулсан хүнээ та уучлаарай. Та уучилснаар өөрийгөө амар тайван болгоно.

Бурхан таны цаашдын амьдралд шинэ төлөвлөгөөнүүд бэлдсэн байгаа, тиймээс өнгөрснөө хаяад одоо үетэйгээ амьдардаг байх хэрэгтэй. Өнгөрснөө ярьж, бодох нь та өөрийгөө хавханд байлгаж байгаатай адил юм. Өчигдөр болсон зүйлийг өчигдөртөө үлдээ, харин өнөөдөр Бурханы хайр болон уучлалыг ав, тэгснээр та Түүний бэлдсэн маргаашийн төлөө баяртай байх болно.


Бурханы өршөөл өглөө болгон шинэ байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon