Өдөр өдөрт нь, цаг тухайд нь сорилтыг шийд

Өдөр өдөрт нь, цаг тухайд нь сорилтыг шийд

Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв. — Иошуа 1:9

Би таныг сорилт, шалгууртайгаа тэр даруйдаа нь тулж, шийдэж байхыг хичээнгүйлэн уриалж байна. Урдах замаа хэтэрхий хол харах гэж оролдох нь биднийг зөвхөн асуултаар дарах талтай байдаг. Бурханд итгэж найдна гэдэг нь Тэр бидэнд «өдөр бүрийн талхыг» өгнө гэсэн итгэлийг шаарддаг. Энэ нь бид хэрэгтэй зүйлээ яг хэрэгцээтэй үедээ авахаас биш наана нь авахгүй гэсэн үг.

Заримдаа сорилт шалгуурууд шийдвэрлэх боломжгүй, давж дийлдэшгүй юм шиг санагдсан ч Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг. Бид зүгээр л зоригтой байж, Түүний өгсөн хүч чадлыг хүлээж авах хэрэгтэй. Өнөөдөр таныг хийх хэрэгтэй ажлаа амжуулахад тань Бурхан нигүүлслээ өгнө гэдгийг сана. Иймд маргаашийн төлөө санаа зовохын оронд тухайн цаг мөчдөө амьдрах тал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.

Энэ зарчим амьдралын бусад олон салбарт хэрэгждэг. Өр ширнээс гарах, гэр орноо цэвэрлэж цэгцлэх, гэр бүлийн асуудлаа шийдэх, хүүхдүүдээ хүмүүжүүлэх, ажил дээрээ цагтаа байх, төслийн ажлаа дуусгах гэх мэт. Амьдралдаа хийх хэрэгтэй юу ч байсан та тэдгээрийг хийж чадна.

Филиппой 4:13-д «Бурхан танд хүч чадал өгдөг тул Түүгээр дамжуулан бүхнийг хийж чадна» гэж хэлсэн. Бурхан таны талд байхад танд давж гаршгүй зүйл гэж нэг ч үгүй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, миний өмнө байгаа сорилтууд давж гаршгүй хэцүү мэт санагдавч Та надтай хамт байгаа учраас эдгээрийг цаг тухайд нь шийдэж чадна гэдгийг би мэдлээ. Өнөөдөр би Таны хүчийг хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon