Өргүй амьдрах нь

Өргүй амьдрах нь

Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. — Ром 13:8

Санхүүгийн талбар дээрх тулаан бол сүнслэг тулаан гэдгийг ойлгох нь маш чухал. Дайсан биднийг бололцооноосоо илүү ихийг үрэх байдлаар уруу татдаг. Ийнхүү биднийг хүнд дарамтанд оруулж, Бурхантай хамт алхахад маань саад хийдэг.

Харин бид Бурханы амиа зориулан байж бидэнд өгсөн энэхүү зөвт, амар тайван, Ариун Сүнсний баяр хөөртэй амьдралаас баяр хөөрийг эдлэхийг зорих хэрэгтэй. Хэрэв бид дарамтанд орж, санхүүгийн өрнөөсөө болж санаа сэтгэлээр унавал сайхан амьдралаар амьдарч чадахгүй.

Мөнгө санхүүгээ удирдах Библийн зарчмыг хэрэглэснээр бид өргүй амьдрах боломжтой. Миний нөхөр Дэйв хэрэв бид өөрийнхөө хүрээнд буюу орлогынхоо хэмжээгээр амьдрахыг сурвал Бурхан биднийг ерөөж, бидний хүрээг тэлж, бид илүү ихийг эзэмших болно гэж хэлсэн. Лук 19:17-д Бурхан биднийг бага зүйлд итгэмжтэй байхыг таалдаг бөгөөд ингэх аваас бидэнд ихийг хариуцуулах болно гэж хэлсэн байдаг.

Тэгэхээр Бурханы танд хариуцуулж өгсөн зүйлээс илүү амьдрах гэсэн урхинд битгий унаарай. Хүрээ хязгаар дотроо амьдарч, өрнөөс ангид амьдраарай. Тэр цагт Бурхан таны хязгаарыг тэлэх болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би санхүүгийн талбар дээрх сүнслэг тулаанд ялалт байгуулахыг хүсэж байна. Тиймээс би өртэй амьдрахаас татгалзаж байна. Би байгаагаасаа илүүг үрэх гэсэн сорилтонд уналгүй, харин Таны тогтоож өгсөн хязгаар дотор итгэмжтэй байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon