Өршөөл үзүүлэх

Өршөөл үзүүлэх

Энэрэнгүйчүүл (атаархам аз жаргалтай, сүнслэг байдлын хувьд цэцэглэн хөгжих, тэдний гадаад байдлаас үл хамааран Бурханы таалал, авралд амьдралын баяр баясгалан, сэтгэл ханамжтай байх) ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. — МАТАЙ 5:7

Өршөөл үзүүлнэ гэдэг бол сайнаар хандах гэсэн үг юм. Ийм зүйлийг хүртэх ёстой хүмүүст нь хүртээдэг. Бурхантай ойр байгаа хүн бол хүртэх ёсгүй хүмүүст ч гэсэн хүртээх хэрэгтэй.

Үзэн ядалт “Чи надтай муухай харьцсан учраас би чамтай бас муухайгаар харилцах болно” гэж хэлдэг бол Өршөөл нь “Чи надтай муухай харьцсан, гэхдээ би чамайг уучилж байна, би чамайг сэргээхийн тулд чамтай муухайгаар харьцахгүй, харин чи намайг битгий шархлуулаарай” гэж хэлдэг. Тэгэхээр өршөөл үзүүлдэг, өршөөл авдаг байх нь ямар их ивээл вэ, тийм ээ.

Өршөөл бол Бурхан Өөрийн хүмүүстэйгээ хэрхэн харьцаж байгаа Түүний зан чанар юм. Өршөөл биднийг шийтгэлээс чөлөөлдөг. Өршөөлөөр бид үгүйсгэгдсэн байсан ч хүлээн зөвшөөрөгдөж, ивээлүүд авсан. Өршөөл бидний сул дорой болон баттай биш байдлыг мэддэг ч шүүж, шүүмжилдэггүй.

Танд Бурхан эсвэл ямар нэг хүн өршөөл үзүүлж байсан уу? Мэдээж энэ бидний өдөр тутамд болдог зүйл юм. Өршөөлийг байнга өгөх нь хамгийн зөв юм. Та шүүж байвал шүүлтийг хүлээж авна. Харин өршөөж байвал өршөөлийг хүлээж авна. Бурханы үг бидэнд юу тарина, түүнийгээ хурааж авна гэж хэлснийг санаарай. Өршөөж бай! Ивээл хүрт!


Бурханы хайр болон өршөөлийг хүлээн ав. Та өөртөө байхгүй зүйлийг бусдад өгнө гэж байхгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon