Хүн төрөлхтөн бид маш нарийн төвөгтэй цогц бүтээл ажээ. Сэтгэлийн хөдөлгөөн нь бидний оршихуйн зөвхөн нэг тал боловч тун чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Чухамдаа сэтгэл хөдлөлийг Христэд итгэгч хүний хамгийн том дайсан гэж ярьцгаадаг. Яагаад гэвэл, Бурханы хүслийг дагахад мэдрэмж бидэнд төвөггүйхэн саад болж чаддаг. Бидний ихэнх нь сэтгэл хөдлөлийнхөө учрыг олж чаддаггүй гэж би боддог. Тухайн мэдрэмж бидэнд яагаад төрөх болсныг бид ихэнхдээ мэддэггүй. Сэтгэлийн хөдөлгөөн маань биднийг самууруулж орхидог ба хожим харамсах шийдвэр гаргахад хүргэх нь ч бий.
Татаж авах