Танд Итгэл болон Ирээдүй байгаа

Танд Итгэл болон Ирээдүй байгаа

Иеремиа 29 :11“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм.» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”

Таны амьдралд зориулсан төлөвлөгөө байгаа гэдэг нь таныг тайтгаруулж байна уу? Танд юу ч тохиолдсон байсан ямар ч буруу зүйл хийж алдаатай алхам хийж байсан ч гэсэн Бурхан яг энэ үед таныг удирдсаар байгаа. Тэр Өөрөө таныг удирдаж байгаа. Бодит үнэн бол  таны найдвар болон ирээдүй тань Бурханд байгаа.

Юу гэсэн үг вэ гэвэл таны амьдрал Есүстэй хамт Түүний төлөө юм. Түүний амлалт бол Тэр чамайг хэзээ ч орхихгүй хаяхгүй бөгөөд энэ бол таныг баярлууштай зүйл юм.

Колоссай 2:6-7 хэлэхдээ, “Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, 7заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун.”

Эдгээр үндэсүүд нь залбиралаар , Бурханы Үгээр , Библээр, Ариун Сүнсээр удирдуулж заалгаж байгаагаар дамжуулан бий болдог.

Христтэй амьдралын гараагаа эхлүүлэх

Бурханы Үгийн амлалтыг Есүс дагалдагч нартаа хэлэхдээ: “ Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.”- Иохан 10:10

Та Христ дотор баяр хөөрөөр дүүрэн амьдрахаар дуудагдсан бөгөөд бид таныг зоригтойгоор аялалаа эхлүүлэхэд тань туслахыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon