Баяр хөөр болон амар тайвны хүч

Баяр хөөр болон амар тайвны хүч

Эрүүл ухаантай (мэдрэмжтэй, эрүүл бодол), сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах (өлссөн улангассан) арслан мэт гэтэн явдаг. — 1 ПЕТР 5:8

Та өөрийгөө хэцүү нөхцөл байдалд байгаагаа мэдэж байгаа бол таны зорилго тайван байх юм. Та сэтгэлээр унаж, гутарсан үедээ “Дайсан маань юу хийх гэж оролдоод байна вэ?” гэж асууж бай.

Муу сүнс таныг айлгаж, сэтгэлээр унагаж чадахгүй байгаа бол Түүний хүч танд нөлөөлөхгүй байна гэсэн үг. Та Бурханы хүчтэй хамт байснаар тайван, амгалан, итгэлтэй хандлагатай байх болно.

Ариун сүнс баяр хөөртэй, амар тайван уур амьсгал бүрдүүлэхийн тулд ажилладаг. Тэр зовлонтой байдал үүсгэхгүй. Хэцүү байгаа үедээ Бурхантай ойр байснаар хүчтэй болж, Түүний амар амгаланд орох болно. Библи дээр байгаа тайван, амгалан, тогтуун, баттай гэдэг үгнүүд мөн Христ дотор гэдэг нь яг үнэндээ бол: Баяр хөөр болон амар тайвнаа битгий алдаарай гэсэн үг юм.

Христ дотор та бол ялагч юм. Та Түүнтэй хамт бүрээгээ үлээсэн. Та бүх асуудлуудаа тэр дор нь ялалт болгож болно. Есүс үргэлж, ямар ч асуудалтай байсан хамт байх болно. Таны хийх зүйл бол өнөөдөр Түүнд итгэж, баяр хөөр болон амар тайван байгаарай.


Таны эргэн тойронд ямар ч асуудал байсан амар тайван, баяр хөөртэй амьдрах гайхалтай хүч нь танд байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon