Таны Аав тантай ярихыг хүсдэг

[Сүнсний хувьд] Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг [эцэг хүүгийн холбоог бий болгодог Сүнс] хүлээн авсан билээ. Түүгээр [баяртайгаар] бид “Ааба! Аав аа!” гэж дууддаг. – Ром 8:15

Ариун Сүнс бол Үрчлэлийн Сүнс юм. Энэ нь Ариун Сүнсний хүч чадлаар бид үнэндээ Бурханы гэр бүлийн нэг хэсэг нь болсон гэсэн утгатай. Бид нэгэн цагт муу сүнсэнд үйлчилдэг гэм нүгэлтнүүд байсан хэдий ч, Бурхан биднийг Өөрийн Хүүгийн цусаар аварч, худалдан авч, Өөрийн хайртай хөвгүүд, охидууд хэмээн дууддаг билээ.

Үрчлэлт бол гайхамшигтай зүйл юм! Хүүхэдтэй болохыг маш их хүсэж байгаа эцэг эх ямар нэг хүүхдийг сонгож, өөрийнх мэт хайрлан, асарч халамжилдаг. Зарим тохиолдолд ийм хүүхдүүдийн хувьд өөр гэр бүлд очсон нь дээр байдаг. Яагаад гэвэл тэд эцэг эхийнхээ хүсээгүй хүүхдүүд байдагт оршдог. Заримдаа тэдний төрөлт нь тухайн эцэг эхэд харамслыг авчирдаг. Харин хүүхдүүдийг үрчилж авах үедээ, эцэг эх нь тэднийг хүсэж, онцгойлон, зорилготойгоор сонгон авсан байдаг.

Бид өөрсдийн итгэлээ Есүс Христэд өгөх үед шинэ төрөлт нь биднийг Бурханы гэр бүлд урин оруулдаг. Тэр бидний Аав болж, бид Бурханы өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид болдог юм (Ром 8:16-17 харах). Тэр бидэнд хайртай, төгс Аав шиг ханддаг. Сайн аав өөрийн хүүхдүүдийнхээ төлөө чимээгүй байдаггүй. Бурхан бидний төлөө хэрхэн үйлддэг шиг, тэр тэд нарын төлөө маш олон зүйлүүдийг хийж, хичнээн их хайртайгаа тэдэнд хэлж, зааж, чиглүүлж, анхааруулж, амлаж, урамшуулдаг. Та Бурханд хамааралтай, Тэр таныг үрчилж авсан. Өнөөдөр тантай ярихыг хүсэж байна. Хэрэв та өөрийн төрсөн эцэг эхдээ гологдож, үл тоогдох зовлон бэрхшээлийг амсаж байсан бол Бурхан таныг үрчилж авсан, Өөрийн хүүхэд мэт ханддаг гэдгийг би танд сануулмаар байна (Дуулал 27:10 харах).

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан таныг онцгой гэж боддог. Тэр таныг Өөрийн хүүхэд болгох гэж сонгон авсан юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon