Бурханыг бүү март

Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөө ус тогтоосон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга Намайг умартсан. – Иеремиа 2:13

Ямар нэгэн хүний хийдэг хамгийн эхний ба том алдаа бол Бурханыг орхиж, үл ойшоох эсвэл Түүнийг үл оршдог мэт аашлах явдал билээ. Өнөөдрийн эшлэлд ийнхүү үйлдсэн хүмүүсийн талаар Иеремиа бичсэн юм. Энэ бүлгийн сүүл хавь нь Бурхан “Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ” (Иеремиа 2:32) гэж хэлдэг эшлэлийг багтаасан байдаг. Ямар их гамшиг вэ, энэ нь Бурхан гунигтай, тэр ч бүү хэл ганцаардмал мэт сонсогддог.

Миний хүүхдүүд намайг мартвал би үнэхээр дургүй байх болно. Би тэдний нэг бүртэй нь ярихгүйгээр олон өдрийг хэзээ ч өнгөрөөж чаддаггүй. Манай нэг хүү үйлчлэлийн ажлаар гадагшаа байнга явж байдаг. Хэдийгээр тэр өөр улс оронд явж байсан ч гэсэн, тэр над руу хэд хоноод л утастдаг.

Дэйв бид хоёр хөвгүүдийнхээ нэгэнтэй нь хоёр орой дараалан хамтдаа оройн хоол идсэн үеэ би санаж байна. Гэтэл дараагийн өдөр нь бид хоёрын мэнд усыг мэдэхийн тулд тэр бидэн рүү утастаж, маргааш орой нь хамтдаа ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа талаар биднээс асууж билээ. Манай хүү, бэр хоёр өөрсдөд нь туслахын тулд бидний хийдэг бүх зүйлүүдийн төлөө үнэхээр талархаж явдгаа хэлэх гэж бас утастсан байсан.

Тэдгээр нь сайн харилцаануудыг барьж байгуулж, дэмжиж явдаг маягийн зүйлүүд билээ. Заримдаа жижигхэн зүйлүүд ихийг өгүүлдэг. Манай хүүхдүүдийн  хийж буй үйлдлүүд нь тэд надад хайртай гэдгийг мэдүүлж өгдөг. Хэдийгээр тэд надад хайртай гэдгийг би өөрийн бодол санаандаа мэддэг ч гэсэн, тэдний хайрыг мэдрэх нь надад бас сайхан санагддаг.

Яг л үүн шиг, Бурхан Өөрийн хайртай хүүхдүүд болох бидэнтэй хамт байдаг. Бид Түүнд хайртайг Тэр мэддэг боловч бидний үйлсээр, ялангуяа Түүний талаар санах байдал, Түүнтэй хамт байхыг хүсэх бидний хүслээр дамжуулан Түүний төлөө гэсэн бидний хайрыг Тэр бас мэдрэхийг хүсдэг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Таны сэтгэлийг зовоодог бүх зүйлүүдэд Бурхан анхаарлаа хандуулдаг, тиймээс Түүнтэй юуны ч тухай ярьж болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon